Түүхэн тойм

Түүхэн тойм

ТӨВ АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ТҮҮХ

2020 он

Манай газар нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/209 дугаар тушаалаар батлагдсан бүтэц орон тоогоор үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Хүнс хөдөө аж ахуйн газар нь 4 албатай

  • Захиргаа аж ахуйн алба 12 /төрийн захиргааны 5, төрийн үйлчилгээний 7/
  • Мал үржлийн алба 6
  • Газар тариалангийн алба 3
  • Үйлдвэр худалдаа үйлчилгээний алба 2

нийт 23 орон тоотой ажиллаж байна.

Сумдад хөдөө аж ахуйн тасагт  81 хүнтэй ажиллахаас одоогийн байдлаар тасагт Бэлчээр худаг, уст цэг газар тариалан хариуцсан мэргэжилтэн 19, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн 18, Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн 21 нийт 58 албан хаагч ажиллаж байна.

Манай аймаг эдийн засгийн үндсэн салбар ХАА-н үйлдвэрлэлийг зохистой харьцаанд хөгжүүлэх, энэ салбарт шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулан өрсөлдөх чадвартай эцсийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах үндсэн зорилтыг дэвшүүлсэн хэрэгжилтийг хангах арга хэмжээ зохион байгуулан үр дүнд хүргэж ажиллаж байна.

Аймгийн эдийн засгийн үндсэн салбар болсон хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн  5 бүс буюу :

  1. Мах сүүний эрчимжсэн аж ахуйн бүс
  2. Газар тариалангийн хөгжлийн бүс
  3. Мах үйлдвэрлэлийн бүс
  4. Туул Хэрлэн голын савыг дагасан жимс, жимсгэнэ, таримал ургамлын бүс
  5. Уламжлалт мал аж ахуйн бүсэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн, хослуулан хөгжүүлэх бодлого чиглэлийг баримтлан Хөдөө аж ахуйн бүс, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн 16 төслүүдийг боловсруулан, “Үйлдвэр технологийн парк” байгуулах Засгийн газрын шийдвэр гаргуулан тусгай зөвшөөрлөө аваад байна.

МАЛ АЖ АХУЙ, ҮРЖЛИЙН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

Мал аж Монгол Улсын Их  Хурлаас баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Засгийн газраас баталсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Малын тэжээл” хөтөлбөр, аймгийн ИТХурлаас батлан гаргасан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйг байгаль цаг уурын өөрчлөлт зах зээлийн харилцаанд зохицуулан хөгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөө” болон холбогдох хууль эрхийн заалтуудыг үндэслэн үйл ажиллагаагаа орон нутгийн онцлогт уялдуулан явуулж байна

 Сүүлийн жилүүдэд малын тоо жил дараалан өсч 4.9 саяд хүрч, адуун сүргээрээ улсдаа тэргүүлж нийт малаараа 4-р байранд орж, сүрэгт тэмээ 0.1, адуу 7.5 үхэр 6.4, хонь 53.5, ямаа 33.8 хувийг эзэлж байна.

                                                                                   Малын төрөлОн
201820192020 /ХБГ/
      Малын тоо /толгой/
Тэмээ350435793582
Адуу341372371434365188
Үхэр282330313843263286
Хонь244925526197592801377
Ямаа150597416705461705921
Бүгд458243549791615139354

Улаанбаатар хот, төв суурин газар болон  аймгийнхаа  хүн амыг  экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад гол зорилгоо болгон  тал хээрийн бүсийн сумд бэлчээрийн уламжлалт мал аж ахуй, газар тариалан бүхий  хойд талын сумд газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх  бодлого барин ажиллаж байна.

Мал аж ахуйн салбарт малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд хонин сүргийг Баянцагааны илүү нугаламт, үхрийг Сэлэнгэ үүлдэр, ямааг Өнжүүл үржлийн хэсгийн ямаагаар сайжруулан “Мал солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлж байна.

          Сүү-махны хосолмол ашиг шимт Алатау үүлдрийн үхэрт ашиг шимийн  судалгааны ажлын үр дүнд тухайн орон нутгийн байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон “Буган халиун” үхрийн шинэ үүлдрийн хэсэгтэй боллоо.

Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрийг кластераар цогцоор нь хөгжүүлж хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилт хэрэгжүүлж ажилласнаар мах сүүний хосолмол ашиг шимт эрчимжсэн мал аж ахуйн кластер байгуулагдаж байна. 

          Эрчимсэн мал аж ахуйн бүс нутагт сүү, сүү-махны чиглэлийн алатау, хар тарлан, симменталь, монтбиллярьд, сэлэнгэ үүлдрийн үхэр, буган халиун, лимузин,  мах, ноосны чиглэлийн жаргалант, алтанбулаг хэвшлийн хонь, мөн илүү нугаламт нутгийн монгол хонь, Альпин, ноосны чиглэлийн “Өнжүүл” үржлийн хэсэг, эрчмийн хар ямааг үржүүлж байна.

Орон нутгийн сүүний нөөцөд тулгуурласан сүү боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, УБ хотын томоохон үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласнаар аймгийн хэмжээнд сүүний кластерийн ферм 2 байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.  

Эрчимжсэн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж

 20182019
Аж ахуйн тоо410471
Малын тоо /толгой/2770923671

Малын үүлдэр угсааг сайжруулах, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх  чиглэлээр гадаадын болон өөрийн орон нутгийн өндөр ашиг шимт хээлтүүлэгч малын  гүн хөлдөөсөн үрээр жилд дунджаар 1600-1700 үнээнд зохиомол хээлтүүлэг хийж 100 эхээс 65-85%-иар төл бойжуулж олон улсын стандартын шаардлагыг ханган ажиллаж байна.

          Аймгийн хэмжээнд цөм сүрэг болон цэвэр, эрлийз малын тоо толгой жилд дунджаар   0.5-11.0 хувиар өсч, одоогийн байдлаар цөм сүргийн малын тоо 517.0 мянга, цэвэр, эрлийз малын тоо 177.6 мянган толгойд хүрч нийт сүрэгт 10.5  хувийг эзэлж байна.

Цөм сүргийн малын өсөлт /толгой/

Малын төрөл2016 он2017 он2018 он2019 он
1Үхэр47500542005486057224
2Хонь245000275450285705288371
3Ямаа155150165300169342171405

Аймгийн хэмжээнд “Мал солилцооны хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж нутгийн илүү нугаламт Баянцагаан хонины өсвөрийн хуц бойжуулан 9 суманд 365 хурган хуцыг сайжруулагчаар нийлүүлээд байна. Цаашид дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж бүх сумд болон гадны аймаг, сумдад өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч нийлүүлэх ажлыг зохион байгуулна.

          “Өсвөр мал-өөхгүй мах” төслийн хүрээнд  Баяндэлгэр, Баянцагаан, Эрдэнэсант сумдын 8 малчдын бүлэгт Тарду болон  цахилгаан соронзон долгионы аргаар хурга, бяруу хөнгөлөх туршилтыг хийсний үр дүнд өсвөр малын амьдын жинг 30-40 хувиар  нэмэгдүүллээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “SECIM”    төсөлтэй хамтран Баяндэлгэр,Эрдэнэ сумдад   “Хурга, бярууг тарту болон цахилгаан соронзон долгионы аргаар хөнгөлөн махны гарцыг нэмэгдүүлэх” ажлыг зохион байгуулж, энэ онд 16 өрхийн 744 хургыг цахилгаан соронзон долгионы аргаар хөнгөлөх ажлыг хийлээ.

           Хөдөөгийн усан хангамжийг сайжруулах зорилгоор инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр жилд дунджаар 20-35 шинээр гарган, усжуулагдсан бэлчээрийн талбай  3.8 сая/га  талбай,  бэлчээр усжуулалт 70.8%-д хүрээд байна.

Эх үүсвэр2016 он2017 он2018 он2019 он2020 он
Улсын төсөв530 
Орон  нутгийн төсөв817154830
Малчид6915 
Зарцуулсан хөрөнгө сая.төг126.0279.0873.0237.0360.0

             Аймгийн хэмжээнд 2017-2020 онд 661.8 мянган га талбайд 1169.7 сая төгрөгөөр бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготно, шар чичүүлтэй тэмцэх ажлыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр зохион байгуулж,  үр дүн 80.6%-тай байна.

           Уламжлалт аргаар “Гар тэжээл бэлтгэх аян”-г сэргээн тайлант хугацаанд давхардсан тоогоор 27 сумын 158 аж ахуй нэгж байгууллага, 5600 иргэн, 11897 малчин өрх 8 төрлийн 104.9 мян.тн  тэжээл бэлтгэн нөөцөлж, малчин, мал бүхий иргэдэд олголоо.

           Тал хээрийн бүсийн сумдын малчдын өвөлжөө, хаваржааны орчимд ногоон тэжээл тариалуулах ажил зохион байгуулж, 294 малчин өрх хамруулан 23-28 ц/га ургац хураан авсан байна.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Аймгийн хэмжээнд газрын нэгдмэл сангийн тооллогоор тариалангийн 306.8 мян.га газар байгаагаас 248.6 га газар эзэмшилтэйгээс 2020 оны байдлаар 123.5 мянган га талбай тариалж, 81.0 мянган га-д уринш боловсруулж, нийт 204.0 мянган га тариалангийн талбайг ашиглаж байна.

Засгийн газрын 2018 оны 131-р тогтоолоор 11 сумыг нийт нутгаар, 2 сумыг 5 багийн нутаг дэвсгэрээр тариалангийн бүс нутаг  тогтоосон. Үүнд:Аргалант, Архуст, Батсүмбэр, Баянчандмань, Баянхангай, Баянцогт, Борнуур, Жаргалант, Сүмбэр сумдыг нийт нутгаар, Эрдэнэсант сумын 1,2,3,4-р баг, Заамар сумын 1-р багийг  тус тус тогтоосон.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхээр “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн  талаар баримтлах бодлого”,   “Үр”, “Уринш бордоо ургамал хамгаалал” “Хүнсний ногоо”, “Техникийн шинэчлэл боловсон хүчний хангалт” “Малын тэжээл бэлтгэл, үйлдвэрлэл” дэд хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

2020 оны байдлаар:

  • Үр тарианы үйлдвэрлэл 150 аж ахуйн нэгж, 94 иргэн;
  • Төмсний үйлдвэрлэл 120 аж ахуйн нэгж, байгууллага, 1523 иргэн;
  • Хүнсний ногооны үйлдвэрлэл 84 аж ахуйн нэгж,байгууллага, 780 иргэн
  • Тэжээлийн таримал үйлдвэрлэл 99 аж ахуйн нэгж,741 иргэн
  • Тосны ургамал үйлдвэрлэл 57 аж ахуйн нэгж, 39 иргэн
  • Жимс, жимсгэний үйлдвэрлэл 91 аж ахуйн нэгж, байгууллага, 558 иргэн  тус тус эрхэлж байна.

Атрын 4 дэхь аяны анхны жил аймаг үр тариа 67137 га үүнээс буудай  61213 га, төмс 10916 га, хүнсний ногоо 1636 га, тэжээлийн таримал 24995 га, тосны ургамал 17212 га, жимс, жимсгэнэ  19,8 га, эмийн ургамал 441 га, олон наст ургамал 59 га-д тариалалт хийж үр тариа 87964 тн, төмс 155950 тн, хүнсний ногоо 22758 тн, тэжээлийн таримал 51843  тн, тосны ургамал  8463 тн-ыг тус тус хураан авахаар ургацын урьдчилсан баланс гарсан.

Манай аймаг улсын хэмжээний үр тарианы 17.1, төмсний 65.8, хүнсний ногооны 20.0, таримал  тэжээлийн 47.2, тосны ургамлын 30.2 хувийг тус тус үйлдвэрлэж байна.

Нэгжийн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор үрийн шинэчлэлт хийх, таримлын сэлгээнд төмс, хүнсний ногоо болон тэжээлийн таримал ургамлын сэлгээг нэвтрүүлж, тариалангийн талбайн хөрсний агрохимийн шинжилгээнд үндэслэн ургамал ургалтын үед болон үндсэн бордоогоор 48.8 мянган га талбай бордоог хэргэлснээр 2016 оноос нэгжийн ургац  үр тариа 3,6 цн, төмс 29.4 цн, хүнсний ногоо 49,5 цн, тэжээлийн ургамал 11.7 цн-ээр өслөө.

Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг хөрсний хянан баталгааг хийлгэх талаар  мэдээлэл өгч ажилласнаар 15 сумын 262 иргэн, аж ахуйн нэгж нийт 48825 га талбайд хөрсний агрохимийн шинжилгээ хийлгэлээ. 

Тариалангийн талбайг элэгдэл эвдрэлээс хамгаалах зорилгоор сүрлэн хучлага үүсгэн хөрсний бүтцийг сайжруулан, үржил шимийг нэмэгдүүлэх шинэ технологийг нутагшуулах ажлыг зохион байгуулан Цээл, Баянцогт, Сүмбэр, Жаргалант, Борнуур суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 180 км,  аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгөөр 6700 га талбайг тус тус  хашаажуулсан.

Аймгийн хэмжээгээр нийт 28.7 мянган га талбайг хашаажууллаа.

Хөрс хамгаалах дэвшилтэд технологи нэвтрүүлэхээр аж ахуйн нэгжүүдийн бүсчилсэн сургалт, семинарыг жилд 2-оос доошгүй удаа хийж, дадлага туршлагатай механикжуулагч, агрономчдоор зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Энэ жил нийт 80366 га уриншийн боловсруулалт хийснээс 14950 га-д талбайд хосолсон аргаар, 66216 га-г хавж боловсруулаад байна.

Аймгийн хэмжээнд тариалалт хийж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн нийт тариалсан талбайн 10 хувьд үрийн тариалан эрхлэх, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан, баталгаажсан таримлын үрээр хангах бодлого баримтлан, 11900 га-д үрийн тариалан эрхэлж, 15.9 мян.тн ургац хураан, үрийн шинэчлэл хийснээр 2019 онд нөөцөлсөн үрийн хэмжээ суурь оноос 46 хувиар өсч, 2020 оны тариалалтад шаардагдах үрийн 70 хувийг нөөцөлж тариалалтыг хийсэн

Буудайн нутагшсан сортын үрийн хангамжийг нэмэгдүүлэхээр Дарханы УГТХ-тэй хамтран Жаргалант, Эрдэнэсант зэрэг сумын үрийн аж ахуйнуудад  эрт, дунд, дунд оройн болцтой 6 нутагшсан сорт, ирдээдүйтэй сортын үйлдвэрлэлийн  туршилт судалгаа  хийж байна.

Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 4.0 мянган га-д хүргэж ашиглалтыг сайжруулан, нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж тогтворжууллаа.

  “Аймгийн тэжээл бэлтгэл, үйлдвэрлэл” дэд хөтөлбөр хэрэгжүүлэн, малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж ажилласнаар 2020 онд 24995 га-д тэжээлийн ургамал тариалж дэвшүүлсэн зорилтоо бүрэн хангаж 2016 оноос тариалсан талбайг 19,3 мян.га-аар буюу 3,4 дахин нэмэгдүүлсэн.  Таримал тэжээлийн үйлдвэрлэлээр жил бүр улсдаа тэргүүлж, улсын хэмжээний тэжээлийн таримлын 50%-ийг аймаг дангаараа үйлдвэрлэж шинэ түвшинд хүрлээ.

           Тариалан эрхэлж буй техникгүй иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр техник үйлчилгээний дундын төвийг улсын төсвийн 93.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянцогт, Аргалант суманд шинээр байгууллаа.

Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн шинэчилэлд аж ахуйн нэгж, иргэд 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хөрсний бүтэц, үржил шимд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологид суурилсан машин, трактор, комбайн худалдан авч ашигласаны үр дүнд уринш боловсруулалтын ажлыг 2016 оны төвшнөөс 10-12 хоногоор богиносгон, ургац хураалтыг 20-25 хоногт багтаан хураах техникийн боломжийг бүрдүүлсэн байна.

            “Монгол ногоо” төслийн хөрөнгө оруулалтаар Борнуур суманд “Ногоочдод үйлчилгээ үзүүлж, технологи нэвтрүүлэх төв”, Сэргэлэн сумын Хүлэмжийн хотхоныг түшиглэн “Хүлэмжийн технологи нэвтрүүлэх төв” тус тус байгуулагдаж ногоочдын мэдлэг олгох, дадлагаар чадавхижуулах арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ хэрэгцээтэй байгаа хүнсний ногооны үр, үрслэг, бордоо, ургамал хамгааллын бодисийг нийлүүлж, хүнсний ногооны бага, дунд оврын техникээр үйлчилгээ үзүүлэх зэрэг   ажлуудыг хийж байна.

          Европын Холбоо, НҮБ-ийн ХХААБ-ын санхүүжилттэй “Монгол Улсад Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих” ( SECiM С2) төсөл нь Эрдэнэ, Жаргалант, Сүмбэр, Баянцогт, Борнуур сумдад амжилттай хэрэгжиж ногоочид, ногоочдын  бүлгүүдэд  хүнсний ногооны   үр, хүлэмж, усалгааны тоног төхөөрөмж, дахин боловсруулах тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалт хийж,  ногоочдын мэдлэг чадварыг дээшлүүлж байна.

            Азийн Хөгжлийн банкнаас Борнуур суманд хэрэгжиж байгаа “Хоршоолсон хэлбэрээр өрхийн амжиргааг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд нийт 10 бүлгийн 88 өрхийг  хамруулан 5 нэр төрлийн хүнсний ногооны үр, хүлэмж нийлүүлж, ногоочдыг дадлагажуулан сургаж  тариалалтыг хэмжээ нэмэгдлээ.

          Аймгийн шууд харилцаат БНСУ-ын Кангвон мужаас  хэрэгжсэн  төсөл нь манай аймагт хүлэмжийн аж ахуйг байгуулахын зэрэгцээ тус улсын газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрсэн дэвшилтэт технологи, шинэ нэр төрлийн  ногоонуудыг манай оронд нутагшуулах ажлыг хамтран “Хүүхэд залуучууд, хүнсний ногоо тариалагчдад  экологийн боловсрол” олгох 4 улирлын Гидропоник хүлэмжийг Зуунмод суманд шинээр бий болгосон.

Аймгийн хэмжээнд хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийн  хэмжээ 217943 мкв  буюу 21.7 га талбайд хүрч, талбайн хэмжээ 2016 оноос  63344 мкв-аар  буюу 40.9 хувиар   нэмэгдлээ.

  • Өвлийн  75332 мкв  талбай  бүхий 84 хүлэмж;
  • Зуны  142611 мкв  талбай бүхий  695 хүлэмж ашиглаж байна.

        “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 885 га-д жимс, жимсгэнэ тариалсан  тариалж  жилдээ 200 тн  ургац хураан авч байна.

        Үр тарианы  6 ААН 600 га , төмс хүнсний ногоо жимс жимсгэнэ тариамал тэжээл үйлдвэрлэгчид гадаргуугийн ус болон  худаг гаргаж усны эх үүсвэрээ шийдвэрлэн услалтын системийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж  665 га усалгаатай тариалах болсноор 40 инженерийн хийцтэй услалтын системтэй болж нийт 4015 га-д 29 ААН, 112 иргэн усалгаатай тариалан эрхлэж байна

       Аймгийн хэмжээнд 35 аж ахуйн нэгж, 34 иргэн трактор-35, комбайн-11, чиргүүл дүүжин-23, услагааны тоног төхөөрөмж-16, мотоблок-11-ийг авч 6.7 тэрбум төгрөгийн техник шинэчлэл хийгдсэнээр үр тариа, төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл 70.2%, чиргүүл дүүжин машины 83% -д хүрч байна.

Өвлийн болон зуны хүлэмжийн аж ахуй, хучлагатай тариалан, өрхийн тариалан эрхлэлтийг дэмжин тэдгээрт шинэ технологи нэвтрүүлэх, механикжуулалтыг нэмэгдүүлэн төрөлжсөн зоорийн аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногооны таримлын бүтцэд эзлэх нэр төрлийг  нэмэгдүүлснээр  суурь оноос тариалсан талбайн хэмжээ 40.9 хувиар, нэгжийн ургац 44.7 цн-ээр тус тус өссөн байна.

ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Сүүний кластер: Баяндэлгэр, Архуст сумын нутагт тус бүр 40 саалийн үнээтэй өрхүүд нэгдэн, нийт 800 үнээтэй 20 ферм бүхий Монголын анхны сүүний кластер ферм байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Аймгийн хэмжээнд 2017 онд 62.1 сая.л, 2018 онд 90.0 сая.л, 2019 онд 90.0 сая литр нийт 242.1 сая литр сүүг 7 сумын 32 сүү хөргүүрийн төв болон уламжлалт аргаар бэлтгэн “АПУ”, “Сүү”, “Монфреш”, “Милко” компаниуд болон аймгийн “Лигийн ухаа”, “Файнчийз”, “Сүүн далай оргил”, “Хаан ембүү” зэрэг 8 сүүний үйлдвэр, цехт нийлүүлэн, 2.5 тн шингэн бяслаг, 12.0 тн голланд бяслаг, 2.0 сая литр үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү  зэрэг  2.1 тэрбум төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2017 онд 542.9, 2018 онд 587.2, 2019 онд 897.0 сая төгрөгт хүрч 2016 оноос 4.3 дахин өсөж 2020 оны эхний 9-н сарын байдлаар 42 сая/л сүү үйлдвэрлэж, хүн амын хүнсний хэрэгцээнд зах зээлд нийлүүлээд байна.

Махны кластер: Аймгийн хэмжээнд мах боловсруулах үйлдвэр 2, мал нядалгааны цех 5, мах махан бүтээгдэхүүний цех 7 шинээр байгуулагдаж, 2020 оны байдлаар мах боловсруулах үйлдвэр 4, мал нядалгааны цех 8, мах махан бүтээгдэхүүний цех 7 үйл ажиллагаа явуулж байна.

2017-2020 онд дээрх үйлдвэр цехүүд 487.6 мянган толгой мал орон нутгийн малчдаас авч, 6.8 мянган тн мах үйлдвэрийн аргаар бэлтгэн зах зээлд нийлүүлэн, 59.3 тн банш, бууз үйлдвэрлэж, 450.9 тн мах ангилан савлан, 881.2 тн мах дулааны аргаар боловсруулж, 1440 тн мах экспортоллоо. 2016 онд 36 тн мах үйлдвэрийн аргаар бэлтгэж байсан бол 2019 онд 3270 тн.мах, 2020 оны эхний 9 сарын байдлаар 1.5 мян/тн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн хүн амын хүнсний хэрэгцээнд зах зээлд нийлүүлээд байна. 

          Ноосны кластер: Могол ноос” компани 2017-2020 онд малчдаас 3300 тн ноос бэлтгэн, 1146.3 тн угаасан ноос гарган, 5.9 тн утас ээрч, 17000 метр драпан даавуу нэхэн, 5844 ширхэг ноосон пальто үйлдвэрлэж, гадаад дотоодын  зах зээлд нийлүүлээд байна.

13 сумдын 30 иргэн сүлжмэл эдлэлийн сургалтад хамруулж, Сум хөгжүүлэх сангаас 9 сумын 11 иргэнд эхлэлтийн хөрөнгө 50.5 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлэн, 11 цех  шинээр байгуулагдаж 18 ажлын байр бий болгон, 2018-2019 онд ноосон майк, цамц, өмд, малгай ороолт бүхий 10 гаруй нэр төрлийн 3500 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 60.5 сая төгрөгийн борлуулалтаар орлогоо нэмэгдүүллээ.

Эрдэнэ суманд инновацийн шинэ технологи бүхий хонины ноосон биобордооны үйлдвэрт 140 тн ноос нийлүүлж, 120 тн биобордоо үйлдвэрлэн, 20 тн бордоог Герман улсад экспортлоод байна.

  • :
  • Үндэсний үйлдвэрт 3959.8 тн ноос нийлүүлсэн 14581 малчин өрхөд 4.0 тэрбум,
  • 903.4 мянган ширхэг арьс, шир тушаасан 11354 малчин өрхөд 3.7 тэрбум,
  • Тариаланчдад 5.5 тэрбум төгрөгийн улаанбуудайн нийт 13.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үнийн тогтвортой өсөлтөөр малчид, мал бүхий иргэдийн орлого суурь оноос 170.7 тэрбум төгрөгөөр өсч, нэг малчин өрхийн жилийн дундаж орлого 14.1 сая төгрөгөөр өссөн байна.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны тордолт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлтийн нэгдсэн сүлжээ бүхий цогц үйлчилгээ бий болгох зорилгоор Аргалант суманд 1.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн ложистикийн төв, бирж байгуулах 4 га газар олгож, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авахад бэлэн боллоо.

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЧИГЛЭЛЭЭР:

 “Сум хөгжүүлэх сангийн цахим программ”- д 27 сум бүрэн шилжиж, 2009-2018 онд олгосон 55134 зээлийн мэдээллийг цахим программд бүртгэж,  хугацаа хэтрэлттэй 1196 зээлдэгчийн 4327.4 сая.төгрөгийн зээлээс 1405,3 сая төгрөгийн авлага барагдуулж, өмнөх оноос авлага 32.4 хувиар бууруулж, сангийн олголтын үйл ажиллагаа сайжирсан. 2017-2020 онд СХСангаас 1248 төсөлд 7.2 тэрбум төгрөгийн зээл олгож, цахим программд нэгдсэн мэдээллийн сан бий болсон. 

2020 онд шинээр байгуулагдсан үйлдвэр цех

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас тэргүүлэх чиглэл, онооны эрэмбээр санхүүжилт олгох шийдвэрийн дагуу 9 төсөлд 603.1 сая төгрөгийн санхүүжилт олголоо.

Энэ онд ЖДҮХСангаас олгох хөнгөлөлттэй зээлийн 44 аж ахуй нэгжийн төслийг хүлээн авсан. Төслийн иж бүрдэл хангах 1 дүгээр шатны шалгаруулалтад 22 аж ахуй нэгжийн төсөл, 2 дугаар шатны шалгаруулалтад 5 аж ахуй нэгжийн төсөл буцаагдаж 1.9 тэр бум төгрөгийн 17 аж ахуй нэгжийн төслийг ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийн газарт нарийвчилсан шатны үнэлгээ хийхээр хүргүүлсэн.

БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР: 

Үзэсгэлэн худалдаа:

Засаг даргын захирамжаар жижиг  дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжин үзэсгэлэн арга хэмжээг жилд 5-н удаа зохион байгуулахаар төлөвлөснөөс 2019 онд 11 удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, давхардсан тоогоор 1872 иргэн, аж ахуйн нэгж, 450 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, нийт 819.2 сая төгрөгийн борлуулалтаар дэмжигдэн ажилласан нь өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар нэмэгдүүллээ. 2020 онд Хөдөө аж ахуйн биржтэй хамтран Лавай, Зайсан хилл худалдааны төвд Мах, цагаан идээ, хүнсний ногоо-2020 үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 32 иргэн 40 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр оролцож 20 сая төгрөгийн борлуулалтаар дэмжиж ажиллаад байна.

  ТҮҮХ БИЧСЭН:

Захиргаа аж ахуйн албаны дарга                                                   Х.Түвшинжаргал

Мал аж ахуйн албаны дарга                                                            М.Дашдулам

Газар тариалангийн албаны мэргэжилтэн                                   С.Ганчимэг

Үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны  дарга                       Б.Лхагвасүрэн

2019.05.17

Нэг. ЗАХИРГАА АЖ АХУЙН АЛБАНЫ ТҮҮХ: 2016-2018 онд:

Хүнс хөдөө аж ахуйн газар нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 11  сарын 30-ны өдрийн “Чиг үүргийн тухай 2001 тоот, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 сарын 14-ны өдрийн “Удирдамж хүргүүлэх тухай” 01/1497 тоот, аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 28-ны А/732 тоот захирамжаар бүтэц зохион байгуулалтыг Үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний алба, Мал аж ахуйн алба, Мал эмнэлгийн алба, Лүн суман дах МЭХЦХЦэг гэсэн бүтэцтэй болж үйл ажиллагаа явуулж байна.

-Газрын дарга, Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүний нөөц, Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн, Нягтлан бодогч, нярав, жолооч-2, жижүүр-2, үйлчлэгч,

-Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны дарга, Услалтын систем ХАА-н техник, тоног төхөөрөмж, техник дундын үйлчилгээ хариуцсан Ахлах мэргэжилтэн, Үр тариа, төмс хүнсний ногоо хариуцсан мэргэжилтэн, Хүнсний үйлдвэрлэл технологи, худалдаа, нийтийн хоолны асуудал хариуцсан мэргэжилтэн, ЖДҮ, хоршоо, бирж, ахуйн үйлчилгээ, экстейншны асуудал хариуцсан мэргэжилтэн,

-Мал аж ахуйн албаны дарга, Эрчимжсэн аж ахуй, малын удмын сан хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн, Бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Малын генетик нөөцийн болон түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүртгэл хариуцсан мэргэжилтэн, Уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл, технологи хариуцсан мэргэжилтэн,

-Мал эмнэлгийн албаны дарга, Халдварт өвчин, тархвар судлалын асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн, Малын эм, био бэлдмэл, эмийн сан, ариутгал, халдваргүйтгэл хариуцсан мэргэжилтэн, Паразит халдваргүй өвчин, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Ийлдэс судлагч их эмч, Лабораторын эрхлэгч бөгөөд нян судлаач их эмч, Ариун цэвэр магадлан шинжилгээний их эмч, Лаборант ариутгагч, Лүн сумын МЭХЦХЦ-ийн дарга, Малын их эмч-3, улсын байцаагч-3, ариутгагч-3 буюу төрийн захиргааны 16 албан хаагч, төрийн үйлчилгээний 25 албан хаагч нийт 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 2017 оны нийт төсөв 437.2 сая/төг,цалин хөлс нэмэгдэл урамшуулал 362.7 сая/ төг,тогтмол зардал 33.4 сая/ төг,урсгал зардал 28.2 сая/ төг, тэтгэмж 12.9 сая/ төг төсөвлөгдөж байжээ.

2017 онд шинээр боловсруулж  батлуулсан бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд

Бодлого,төлөвлөгөө

  • “Газар тариалангийн талаар баримтлах бодлого”,төлөвлөгөө
  • “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх арга хэмжээний аймгийн төлөвлөгөө/
  • /2016-2024 он /Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 37,54-р тогтоолоор батлуулав /

Хөтөлбөр,төлөвлөгөө

  • Дэд хөтөлбөрүүд -2016-2020 он /”Хүнсний ногоо”, “Үр”, “Техник шинэчлэл, боловсон хүчний хангалт”, “Уринш, бордоо, ургамал хамгаалал” “Малын тэжээл” дэд хөтөлбөр Аймгийн Засаг даргын А/461 дугаар захирамж
  • Монгол мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө
  • Аймгийн үйлдвэржүүлэх төлөвлөгөө /2017-2020/ 6 зорилт 51 хэрэгжүүлэх арга хэмжээтэй боловсруулан Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн,
  • Мах сүүний анхдугаар аяны дэд хөтөлбөрийн төсөл, төлөвлөгөө

Журам:

  • “Хүнсний буудай тариалсан иргэн, хуулийн этгээдэд ногдуулсан газрын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.
  • Нүүдлийн мал эмнэлгийн төсөл хэрэгжүүлэх журам
  • “Оюуны бүтээл, шинэ санааг нэвтрүүлэх, дэмжин урамшуулах журам”-ыг боловсруулан  холбогдох хэлтэстүүдэд  хүргүүлэн санал авч байна
  • “Газар тариалангийн бүс нутаг тогтоох”  Засаг даргын зөвлөлийн хурлаар 2, ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хурлаар 1 удаа хэлэлцүүлсэн.
  • “Мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнэлгээг шинэчлэн тогтоох тухай”

ИТХТ-дийн тогтоолоор тус тус батлуулсан

“Төрөөс Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан Газар тариалангийн үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт  дэд  зорилтын хүрээнд  хэрэгжүүлэх арга хэмжээг “Газар тариалангийн талаар баримтлах аймгийн бодлого 2017-2020”-д 9 зорилт 85 хэрэгжүүлэх арга хэмжээтэй, Мал аж ахуйн үйлдвэрлэл, түүхий эд,  бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг   “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, МАА-н салбарыг тогтвортой хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”–нд 10 зорилт, 75 арга хэмжээг хэрэгжүүлэхээр, “Хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн зорилтод тусгагдсан арга  хэмжээг    “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөнд 7 зорилтын хүрээнд  51 арга хэмжээг хэрэгжүүлэхээр  тусгаж  ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 37,54, 119 дугаар тогтоолоор тус тус   батлуулан ажилласан байна.  

Аймгийн ХХААГ, сумын тасгийн бүтэц зохион байгуулалтад экстейншны үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүргийг Газар тариалан, жижиг дунд үйлдэрлэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Монгол ногоо” хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар Борнуур суманд “ХАА-д шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” шинээр байгуулагдсан. Уг төв нь өөрийн байр,сургалтын танхим  ногооны туршилтын талбай, бага  оврын  ХАА-н тоног төхөөрөмжтэйгээр  үйл ажиллагаа явуулж 4 сумын 350 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн.

Төв залуус ТББ-аас зохион байгуулсан “Инноваци старт- Ап интерпренер” сэдэвт сургалтад 27 сумын газар тариалан, мал аж ахуйн албаны  мэргэжилтнүүд хамрагдсан.

2017 онд  ЗДТГ-ын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 27 сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга,  мэргэжилтнүүдийн нэгдсэн семинарыг 2 удаа мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэлэг, хүнс, ЖДҮ, хоршооны чиглэлээр төрийн албан хаагчдыг чадавхижуулах чиглэлээр нийт 74 удаагийн сургалт, зөвлөгөөн 8, хэлэлцүүлэг 7-г тус тус зохион байгуулж давхардсан тоогоор 1109 мэргэжилтэн  хамрагдсан.

Кангвон мужийн ХАА-н технологийн хүрээлэнд газар тариалангийн чиглэлээр 14 хоногийн хугацаатай дадлагын сургалтанд 3 сумын   7 мэргэжилтэн, Байгууллагын албан хаагчдын мэдлэг чадвараа дээшлүүлэхэд анхаарч Хүнсний мэргэжилтэн  Тайланд улсад Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр 14 хоногийн сургалтанд, мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр 2 мэргэжилтэн БНХАУ-д 56 хоногийн сургалтанд, газар тариалангийн чиглэлээр Тоттори мужийн ХАА-н сургуульд 1 мэргэжилтэн дадлагын сургалтанд  тус тус хамрагдсан.

Аймгийн Засаг даргын 2017 оны “Сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоох тухай” А/196 дугаар захирамжаар Мал эмнэлэг үржлийн тасгийг 3 орон тоотойгоор ажиллуулах чиглэл өгсөн.

ХХААХҮ-ийн сайдын 2017 оны 04 сарын 05-ны өдрийн “Хууль журмыг хэрэгжүүлж ажиллах тухай” 01/1049 албан бичгийн дагуу байгууллагын шилэн дансны цахим хуудсанд хяналт тавих ажлын хэсгийг ХХАА-н газрын даргын  А/15 дугаар тушаалаар байгуулан хяналт тавьж ажилласан. Шилэн дансны тухай хууль, холбогдох журмыг байгууллагын мэдээллийн ил тод байдлын  самбарт байршуулан сурталчилж, байгууллагын вэб сайтад шилэн дансны сайтыг холбож төсвийн талаарх мэдээллийг  байршуулан ажиллаж байжээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Мал аж ахуйн маркетинг” төслөөс Лүн сумын МЭХЦХЦэгт 3.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ямаха”мотоцикль 1 ХХААХҮсайдын А/84 тоот тушаалаар ХХААГ-т фургон авто машин, 27 сумдын МЭҮТ-т тус бүр 1 мотоцикль олгосныг хүлээн авч бүртгэлжүүлэн сумдад олгожээ.

Аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2017 оныг аймгийн хэмжээнд “Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан байгууллагын хэмжээнд төрийн албаны хууль тогтоомж, стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж, түүнийг хангуулж ажиллах чиг үүрэг бүхий орон тооны бус “Ёс зүйн хороо”-г  5 хүний бүрэлдэхүүнтэй  бүрэлдэхүүнтэйгээр ХХААГ-ын даргын  А/22 дугаар тушаалар шинэчлэн байгуулжээ. “Ёс зүйн хороо”-ны ажлын төлөвлөгөөг 21 арга хэмжээтэйгээр боловсруулан батлуулж “ Төрийн албаны соёл”, “Төрийн албаны шударга ёс”, “Төрийн байгууллагын соёл” зэрэг  сэдвүүдээр албаны дарга , мэргэжилтэн 7 хоногийн нэгдсэн  шуурхайн цагаар 19 удаагийн сургалт зохион байгуулсан.  Хуульд заасан хугацаанд  8 албан хаагчийн албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг программд оруулан илгээсэн байна.

  Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилт, тэргүүлэх чиглэл болон авч хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг мэдээллийн самбар, www.uhaag.tov.gov.mn хаяг, Төв аймгийн ХХААГ фэйсбүүк хаягаар олон нийтэд нээлттэй  хүргэн ажиллаж 12-р сарын 15-ний байдлаар 491461 хүн хандсан дүнтэй байна.

  Төв аймгийн TBS телевизэд 15 удаа, ТӨВ  телевизэд 10 удаа, МҮОНРТелевизэд 14 удаа , ХМОНХА-д цаг үеийн мэдээллээр тогтмол ярилцлага өгч, ард иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байжээ.

Аймгийн Засаг даргын 2017 оны “Төрийн захиргааны албаны зарим албан хаагчдад зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай” А/128 дугаар захирамжийн дагуу газрын даргын Б/12 дугаар тушаалаар 3 мэргэжилтэнд 3 сарын 1-нээс эхлэн зэрэг дэвийн нэмэгдлийг тооцож  олгожээ.

Газрын дарга ХХААХҮЯ-ны Удиардах ажилтны нэгдсэн сургалт семинарт хамрагдаж  ХХААГ-ын 2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл тавьсан байна.

Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр Хүнсний мэргэжилтэн  Тайланд улсад 14 хоногийн сургалтанд, Мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр 2 мэргэжилтэн БНХАУ-ын Бээжин хотод  56 хоногийн сургалтанд, Шууд харилцаат Тоттори Мужийн ХАА-н сургуульд ҮХҮА-ны дарга Хүнсний ногооны үйлдвэрлэлийн чиглэлээр дадлагажигчаар сургалтанд тус тус хамрагджээ.

Байгууллагын хэмжээнд бүх албан хаагчид ДУС-ыг үйл ажиллагаандаа өдөр тутам 100% ашиглаж албан бичиг, тайланг цаг хугацаанд явуулж, сумдын олон нийт интернет мэдээллийн ажилтантай байнгын харилцаатай ажиллаж мэдээллийг хүргүүлж, Google, mofa.gov.mn, tov.gov.mn, nso.mn зэрэг сайтуудыг шаардлагатай үед ашиглаж мэдээлэл авч байлаа.

2018 онд

Хүнс хөдөө аж ахуйн газар нь Үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний алба, Мал аж ахуйн алба, Мал эмнэлгийн алба, Лүн суман дах МЭХЦХЦэг гэсэн бүтэцтэй

-Газрын дарга, Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүний нөөц, Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн, Нягтлан бодогч, нярав, жолооч-2, жижүүр-2, үйлчлэгч,

-Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны дарга, Услалтын систем ХАА-н техник, тоног төхөөрөмж, техник дундын үйлчилгээ хариуцсан Ахлах мэргэжилтэн, Үр тариа, төмс хүнсний ногоо хариуцсан мэргэжилтэн, Хүнсний үйлдвэрлэл технологи, худалдаа, нийтийн хоолны асуудал хариуцсан мэргэжилтэн, ЖДҮ, хоршоо, бирж, ахуйн үйлчилгээ, экстейншны асуудал хариуцсан мэргэжилтэн,

-Мал аж ахуйн албаны дарга, Эрчимжсэн аж ахуй, малын удмын сан хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн, Бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Малын генетик нөөцийн болон түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүртгэл хариуцсан мэргэжилтэн, Уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл, технологи хариуцсан мэргэжилтэн,

-Мал эмнэлгийн албаны дарга, Халдварт өвчин, тархвар судлалын асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн, Малын эм, био бэлдмэл, эмийн сан, ариутгал, халдваргүйтгэл хариуцсан мэргэжилтэн, Паразит халдваргүй өвчин, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Ийлдэс судлагч их эмч, Лабораторын эрхлэгч бөгөөд нян судлаач их эмч, Ариун цэвэр магадлан шинжилгээний их эмч, Лаборант ариутгагч, Лүн сумын МЭХЦХЦ-ийн дарга, Малын их эмч-3, улсын байцаагч-3, ариутгагч-3 буюу “Ажилтан, албан хаагчдыг ажилд томилох тухай” Б/03 дугаар тушаалаар 3 алба, нийтлэг үйлчилгээний ажилтнууд  нийт 29, Лүн суман дахь Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын цэг 11  орон тоотой , Төрийн захиргааны 16 албан хаагч, Төрийн үйлчилгээний 25 албан хаагч нийт 41 орон тоотой цалингийн сандаа багтаан, өр авлагаггүй  үйл ажиллагаа явуулж байлаа.

2018 онд хэрэгжиж байгаа бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө

  • “Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2024”
  • Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр
  • Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл
  • Төрөөс малчдын талаар баримтлах бодлого
  • “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мал аж ахуйн тогтвортой хангах ажлын төлөвлөгөө”
  • “Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”
    • “Хүнсний ногоо” дэд хөтөлбөр
    • “Үр” дэд хөтөлбөр
    • “Уринш бордоо ургамал хамгаалал” дэд хөтөлбөр
    • “Техник, технологи, боловсон хүчний хангалт” дэд хөтөлбөр
    • “Тэжээл бэлтгэл, үйлдвэрлэл” дэд хөтөлбөр
  • “Хоршоог хөгжүүлэх “дэд хөтөлбөр, төлөвлөгөө
  • “Жимс, жимсгэнэ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө
  • “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх “ЖДҮ:27” төлөвлөгөө
  • “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх төлөвлөгөө
  • Аймгийн “Тэргүүний хоршоо шалгаруулах” журам
  • “Шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжин урамшуулах” журам зэргийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

ХХААГ-ын даргын “Ажил хуваарилах тухай” А/09 дугаар тушаалаар салбарын хэмжээний бодлого, хөтөлбөр, тогтоол шийдвэр, төлөвлөгөөний заалт нэг бүрийг албадын дарга, мэргэжилтнүүдэд хариуцуулан  хяналтын карт хөтлөн, хэрэгжилтийг товч тодорхой, зорилтот түшинтэй уялдуулан үр дүнг тооцож  үнэн зөв бодитой тайлагнасан байдлаар нэгтгэж тогтоосон хугацаанд үнэлгээ хийлгэх биелэлтийн явц гарсан үр дүнг үр дүнгийн гэрээний биелэлттэй  уялдуулан дүгнэж мөрдөн ажилласан.   

Мэдээ, мэдээлэлийн ил тод байдлыг хангаж ХХААГ-ын цахим хуудас хөтлөлтөнд тавих хяналтыг тогтмолжуулан вэб сайтад Жижиг дунд үйлдвэрлэлийн мэдээллийн цэс шинээр нэмж,  цаг үеийн мэдээ, мэдээлэл, сургалт, зөвлөгөөн нийт 61 мэдээллийг  оруулж өссөн дүнгээр хандалтын тоо 537510-д  хүрсэн. Мөн  2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2018 оны худалдан авах ажлын төлөвлөгөөг ил тод байдлаар байршуулсан.

Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн бодлогын хүрээний бодлого,хөтөлбөр,  тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийн тайлан, үнэлгээг  хагас, бүтэн жилээр Хяналт шинжилгээ үнэлгээний мэдээллийн tov.unelgee.com цахим санд оруулж удирдлагаар баталгаажуулан ил тод байдлыг хангаж ажилласан.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Дотоод хяналт шалгалтын журам, жилийн ажлын төлөвлөгөө, Архив, албан хэрэг хөтлөлтийн журам, Ээлжийн амралтын хуваарь, сарын мэдээ зэрэг байгууллагын хэмжээнд заавал дагаж мөрдөх шийдвэрүүд болон шинээр гарсан холбогдох хууль тогтоомж, тендерийн мэдээлэлийг байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулан цаг үеийн мэдээлэл, сарын мэдээг тухай бүр шинэчлэн тавьж байсан.

Төсвийн төлөвлөлт, зарцуулалтын гүйцэтгэлийн мэдээг uhaag.to.gov.mn цахим хуудас болон санхүүгийн  ил тод байдлын  самбараар тогтмол мэдээлж байлаа.

ХХАА-н газрын даргын “Ажлын хэсэг томилох тухай” А/28 дугаар тушаалаар байгууллагын хэмжээнд “Шилэн дансны тухай” хууль, холбогдох журмын хэрэгжилтэнд дотоод хяналт тавих ажлын 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Шилэн дансны” тухай хууль, “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын хэрэгжилт болон ХХААХҮ-ийн Сайдын “Хууль журмыг хэрэгжүүлж ажиллах тухай” 01/1049 албан бичгийн дагуу байгууллагын шилэн дансны хөтлөлтөнд улирал бүр дотоод хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийхэд 1-р улиралд 80.5%, эхний хагас жилийн байдлаар 99.5%, 3-р улиралд 82%,  4-р улирлын байдлаар 98%-тай тус тус дүгнэгдсэн. “Холбогдох санхүүгийн мэдээллийг /shilendans.gov.mn/ сайтад хугацаанд нь  тавьж мэдээлэн шилэн дансны хууль журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байлаа.

ХХААХҮЯ-ны хөрөнгө оруулалтаар 2018 онд суурин котпьютер 5ш, зөөврийн компьютер 1ш, ширээ 10ш, бичгийн шкаб 10ш, хувцасны шкаб 2ш тус тус шинээр ирсэнийг  байгууллагын эд хөрөнгийн картанд бүртгэлжүүлэн  хувиарлаж хүлээлгэн өгсөн.

ХХААГ-ын даргын тушаалаар байгууллагын эд хөрөнгийн тооллогыг 2 удаа зохион байгуулж актлах эд хөрөнгө 7 нэр төрлийн 10 ш 104.1 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 28 нэр төрлийн 7.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 10 нэр төрлийн 25 ш 1.7 сая төгрөгийн тавилга эд хогшил, 5.0 сая төгрөгийн зоорь 1ш –ийн  жагсаалтыг гаргаж өмч хамгаалалын комиссын дүгнэлтийн хамт Орон нутгийн өмчийн газарт газрын даргын  05 сарын 300 дугаар тоотоор  хүргүүлэн шийдвэрлүүлжээ.  

Байгууллагын хэмжээнд интернет тогтмол  ашиглаж албадын дарга, мэргэжилтнүүд ДУС-ыг үйл ажиллагаандаа өдөр тутам 100% ашиглаж албан бичиг, тайланг цаг хугацаанд явуулж, сумдын олон нийт интернет мэдээллийн ажилтантай байнгын харилцаатай ажиллаж мэдээллийг дамжуулж хэвшсэн.

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ”-ийн  хүрээнд  мал эмнэлгийн нарийн мэргэжлийн болон ургамал, газар тариалан хамгаалах мэргэжлийн ангийн 2 бүлэг ажиллаж штабын байрыг тохижуулан удирдлагыг холбогдох  мэдээ, судалгаа, мэргэжил арга зүйгээр хангаж  бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг зааврын дагуу хангаж  оролцсон бөгөөд “Хээрийн мал эмнэлгийг”  зааврын дагуу дэлгэн, цаг үеийн нөхцөл байдалд өгөгдсөн  даалгаврыг хэрэгжүүлэн  нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцсон.

ХХААХҮЯамнаас Өвөрхангай аймагт зохион байгуулсан “Төвийн бүсийн зөвлөлдөх уулзалтад хамт олноороо оролцож, гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг 2-р байр, эрэгтэй баг 3-р байр, одон бөмбөгийн төрөлд 2-р байр тус тус мөнгө, хүрэл медалын эзэд боллоо. Нийт багийн дүнгээр 1-р байрт шалгарсан.

Дотоод сургалтаар:

Дарханы УГТХүрээлэнд 2 агрономч, ХААИС-д чадавхижуулах сургалтад нийт 11 мэргэжилтэн, хамгаалагдсан хөрсөнд ногоо тариалах технологийн дадлагажих сургалтанд 212  ногоочин өрхийн тариаланч, жимс, жимсгэний технологийн сургалтанд нийт 100 мэргэжилтэн, сонирхогч, жимсчид нийт 323 хүнийг, мал эмнэлгийн албаны 4 малын  эмчийг   лабораторийн  шинжилгээний арга зүй эзэмших, ийлдэс судлалын шинжилгээг бие даан хийх мэргэшүүлэх сургалтанд, ХШҮДАХариуцсан ахлах мэргэжилтэн  чадавхижуулах сургалтанд тус тус хамрагдсан. 

Гадаад сургалтаар:

Газрын дарга БНХАУ-ын Жилинь муж, Шанхай хотод Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж судлах мах, сүүний үйлдвэр, фермерийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах  ажлаар 5 хоног, БНХАУ-ын Сечуань мужийн Сэргээх эрчим хүчний хүрээлэнд био газны үйлдвэрлэлийн чиглэлээр 1 мэргэжилтэнг 3 сарын сургалтанд, БНСУ-ын Кангвон мужийн ХАА-н технологийн хүрээлэнд хамгаалагдсан хөрсний чиглэлээр 4 сумын 7  ногоочин, мэргэжилтэнг, Япон Тоттори мужийн хог хаягдлыг дахин боловсруулж хөрсний чийг баригч бүтээгдэхүүнийг хэрэглэх  чиглэлээр 1 мэргэжилтэн, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр 1 мэргэжилтэн тус тус  сургалтанд хамрагдсан.

ХХАА-н газрын даргын  А/24 дугаар  тушаалаар ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах 2017-2020 оны хөтөлбөр батлан гаргасан. 2018 оны  төлөвлөгөөнд албан хаагчдаас  санал авч 5 үндсэн зорилтын хүрээнд 28 арга хэмжээг хэрэгжүүлэхээр  төлөвлөгөөний хэрэгжилтийг 89,2%тай ханган ажилласан. Албан  хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр улсын хөрөнгө оруулалтаар суурин компьютер 5ш, зөөврийн компьютер 1ш, ширээ 10ш, бичгийн шкаб 10ш, хувцасны шкаб 2ш-ийг тус тус шинээр авч албан хаагчдад хувиарлан тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Байгууллагын дотоодын хүнсний хэрэгцээнд зориулан  Жаргалант суманд төмс 0,2 га, сонгино 0,2 га-д байгууллагын хүлэмжинд 6  нэр  төрлийн нарийн ногоо тариалж нийт 2.1 тн ургац хураан авч дотоодын хүнсний хэрэгцээнд нийлүүлж өдөрт 1 удаа халуун хоолоор тогтмол үйлчилгээ үзүүлж хэвшсэн. Бүх албан хаагчдад  ажлын байрны дасгалыг өдөр бүр , 7 хоногт 2 удаа иогийн  дасгал хийж хэвшүүлсэн.

Сумдын МЭҮТ-ийн дарга, мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт семинарыг зохион байгуулж 2018 онд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх гол ажил анхаарах асуудлын талаар аймгийн Засаг дарга, газрын дарга, албадын дарга мэргэжилтнүүд мэдээлэл, семинар өгч шинээр батлагдсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг сурталчлан сургалт зохион байгуулж  нийт 65 мэргэжилтэн хамрагдсан байна.

Аймгийн хэмжээнд “Мянгат малчдын зөвлөлдөх уулзалт”-ыг 3 суманд бүсчилэн зохион байгуулж МАА-н салбарт төрөөс баримталж байгаа бодлого, малын чанар ашиг шимийг сайжруулах, малын халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх, малчдын бүлэг хоршоо байгуулах, хөдөлмөр хорших, орлогоо нэмэгдүүлэх боломжийн  талаар сургалт мэдээлэл хийж нийт 1826 малчин хамрагдсан.  

Лүн, Баяндэлгэр, Баянчандмань, Батсүмбэр, Баян-Өнжүүл сумдад зохион байгуулагдсан  Малчдын сургалт, уулзалт, хэлэлцүүлэгт оролцон дээрхи чиглэлээр мэдээлэл хийж нийт 2456 гарын авлага олгоон.                          

Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд зохион байгуулагдсан 7  хоногийн дадлагажих сургалтаíд 2 агрономич, малын удмын сангийн үндэсний төвд “Бог малын зохиомол хээлтүүлгийн техникч” бэлтгэх сургалтанд 5 сумын 6 малын эмч, мал зүйч мэргэжилтэн, ХААИС-д Эрдэнэ сумын 1 мал зүйчийг 21 хоногийн  давтан сургалтанд хамруулан мэргэжлийн зэрэг ахиулах сургалтанд, ХААИС-д чадавхижуулах сургалтад Дэлгэрхаан, Бүрэн, Сэргэлэн, Зуунмод сумдын мал зүйч нийт 11 мэргэжилтнийг мэргэшүүлэх давтан сургалтанд, Улсын МЭАЦ-инй төв лабораторид малын эмч 4-ийг лабораторийн  шинжилгээний арга зүй эзэмших, ийлдэс судлалын шинжилгээг бие даан хийх мэргэшүүлэх сургалтанд тус тус хамруулжээ.

Хүнс, хөдөөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/31 тоот албан бичгээр Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 81, 82 дугаар тогтоол, Засгийн газрын 267 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан чиглэл өгсөн.

1. “Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог батлах тухай” ХХААХҮ-ийн сайдын 2018.12.31-ний өдрийн А/209 дүгээр тушаалаар баталсан бүтэц, орон тооны дагуу ХХААГ-ын бүтцийн нэгжийн өөрчлөлтийг хийж, хууль тогтоомжинд заасан чиг үүргийн хэрэгжилтийг хангуулах,

2. Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.9 дэх хэсэг, Засгийн газрын 267 дугаар тогтоолд заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийн “Мал-эмнэлэг, үржлийн тасаг”-ийн нэрийг “Хөдөө аж ахуйн тасаг” болгон өөрчлүүлж “МАА-н үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүнс, ЖДҮ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, Бэлчээр тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэсэн 3 хүний орон тоо, чиг үүрэгтэйгээр шинэчлэн зохион байгуулж үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг даалгасан.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2018.12.31-ний А/59 дугаар тушаалаар  Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог баталснаар Захиргаа аж ахуйн алба, Мал үржүүлгийн алба, Газар тариалангийн алба, Үйлдвэр худалдаа үйлчилгээний алба гэсэн 4 албатай ажиллаж байна. Захиргаа аж ахуйн албанд Газрын дарга, Албаны дарга /хөдөө аж ахуйн ололт нэвтрүүлэлт, хамтын ажиллагаа хариуцах, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөц, сургалт, сурталчилгаа, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн, Ахлах нягтлан бодогч, Техник хэрэгсэл, програм, сүлжээ, аюулгүй байдал, няравын ажил  хариуцсан мэргэжилтэн, Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн, Жолооч , Үйлчлэгч, Харуул, хамгаалагч -3,  Мал үржүүлгийн албанд Албаны дарга аймгийн Ерөнхий мал зүйч /мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, технологийн хяналтын асуудал хариуцна, Малын үржүүлэг технологийн ажил үйлчилгээ, итгэмжлэл, үржил селекцийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, Малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, ялган тэмдэглэгээ хариуцсан мэргэжилтэн, Малын генетик нөөцийн ашиглалт, эрчимжүүлэлт, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Малын удам зүйн үнэлгээ, үүлдэр, ашиг шимийн сайжруулалт, цөм сүргийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Газар тариалангийн албанд Албаны дарга бөгөөд аймгийн ерөнхий агрономч бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэл, үр тариа, тэжээл үйлдвэрлэлийн асуудал хариуцах, Төмс,  хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, хүлэмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Газар тариалангийн техник, технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Үйлдвэр худалдаа үйлчилгээний албанд Албаны дарга бөгөөд  Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол,  худалдаа, үйлчилгээ  хариуцсан мэргэжилтэн, Жижиг, дунд үйлдвэр, хөнгөн, хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 23 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.

Мал эмнэлэг нь Мал эмнэлгийн газар болж өөрчлөгдөн босоо удирдлагатай бие даасан байгууллага болсон.

Хоёр. ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ТҮҮХ:

Бодлого зохицуулалтын алба /2009-2014 он/

Монгол Улсын Засгийн газрын 2009оны 67 дугаар тогтоол, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны  1/ 300 дугаар тушаалаар бүтэц,  орон тоог шинэчлэн баталсанаар манай газар Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар болж, Бодлого зохицуулалтын алба байгуулагдаж албаны дарга, аймгийн ерөнхий агрономич, төмс, хүнсний ногоо хариуцсан мэргэжилтэн, техник, услалтын систем хариуцсан мэргэжилтэн, хүнсний мэргэжилтэн, ЖДҮ, хоршоо, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн 5 орон тоотойгоор газар тариалангийн болон ЖДҮ, хүнсний чиглэлээр гарсан хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэр, яамнаас гаргасан бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээс гадна аймгийн ИТХ, Засаг даргаас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн биелэлтийг хэрэгжүүлж хяналт тавьж ажиллаж ирсэн.

Үр тарианы чиглэлийн 376  аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногооны чиглэлийн 127 аж ахуйн нэгж, тэжээлийн ургамлын чиглэлэээр 68 аж ахуйн нэгж, жимс, жимсгэнэ, таримал ургамлын чиглэлээр 53 аж ахуйн нэгж нийтдээ 624 аж ахуйн нэгж, үр тарианы чиглэлийн  508 иргэн, төмс, хүнсний ногооны чиглэлийн  2972 иргэн, тэжээлийн ургамлын чиглэлэээр 323 иргэн, жимс, жимсгэнэ, таримал ургамлын чиглэлээр 352 иргэн нийтдээ 4155 иргэн тариалангийн зориулалт бүхий газрыг эзэмшиж байна.

Эдгээрээс тогтвортой үйл ажилгагаа явуулж байгаа үр тарианы чиглэлийн 245 аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногооны чиглэлийн 82 аж ахуйн нэгж, тэжээлийн ургамлын чиглэлэээр 44  аж ахуйн нэгж, жимс, жимсгэнэ, таримал ургамлын чиглэлээр 34 аж ахуйн нэгж, нийтдээ 405 аж ахуйн нэгж,  үр тарианы чиглэлийн  187 иргэн , төмс, хүнсний ногооны чиглэлийн  2792 иргэн, тэжээлийн ургамлын чиглэлэээр 69 иргэн, жимс, жимсгэнэ, таримал ургамлын чиглэлээр 228 иргэн нийтдээ 3276 иргэн тариалангийн зориулалт бүхий газрыг ашиглаж байгаа бөгөөд 7286 иргэн өрхийн тариалан эрхэлж байна.

Энэ хугацаанд 2011 оны 03-р сарын 23-ны өдрийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 39 дугаар тогтоолоор “Сүү“ дэд хөтөлбөр, 2011 оны 03-рсарын 23-ны өдрийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 38 дугаар тогтоолоор “Чацаргана“ дэд хөтөлбөр, 2012 оны 03-р сарын 06-ны өдрийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 34 дугаар тогтоолоор “Хүнсний аюулгүй байдал“ дэд хөтөлбөрүүдийг тус тус шинээр батлуулан гаргасан.

Мөн жил бүр тариалах талбай, хураан авах ургацыг тарималын төрөл тус бүрээр,  боловсруулах уриншийн хэмжээг жил бүр сумдын Засаг даргаас аймгийн Засаг даргад бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусган өгч хэрэгжилтийг жил бүр тооцон ажиллаж байна.

2009  онд Угтаалцайдам сумын Чандмань дөл ХХК үр тариагаар улсын тэргүүний тариаланч хамт олноор, Угтаалцайдам сумын ”Элсэн цагаан” ХХК-ны тракторч-комбайнч Б.Пүрэвдорж , Сүмбэр сумын Өгөөж сүмбэр ХХК-ний комбайнч, тракторч Э.Чойжил, Батсүмбэр сумын ногоочин Ө.Баярцэнгэл, Борнуур сумын ногоочин Н.Батбаяр нар улсын тэргүүний тариаланчаар, 2010 онд Угтаалцайдам сумын Мөнхшижир тариа, Уушигхайрхан, Цээл сумын Шим-үр ХХК-ууд үр тариагаар улсын тэргүүний тариаланч хамт олноор, Борнуур сумын ногоочин Б.Агваансодном, Сүмбэр сумын Өгөөж сүмбэр ХХК-ний комбайнч, тракторч Б.Шомхоон, Цээл сумын тариланч Б.Дамдинсүрэн нар улсын тэргүүний тариаланчаар, 2011 онд Эрдэнэсант сумын “Нарт- монгол“ , Жаргалант сумын “Алтан-Залаа” ХХК-ууд үр тариагаар улсын тэргүүний тариаланч хамт олноор, Угтаалцайдам сумын “Чандмань дөл” ХХК-ний комбайнч, тракторч Дамдинсүрэнгийн Баатаржав, Жаргалант сумын “Хөх баян булаг” ХХК-ний комбайнч, тракторч Нацагдоржийн Намнандорж ,  Угтаалцайдам сумын ”Элсэн цагаан” ХХК-ны тракторч-комбайнч Доржбадамын Үржин , Борнуур сумын ногоочин Түвдэнгийн Балдангомбо нар улсын тэргүүний тариаланчаар, 2012 онд Жаргалант сумын “Хад хөшиг” ХХК төмсөөр, Сүмбэр сумын “Таван- эрдэнэ” ХХК үр тариагаар улсын тэргүүний тариаланч хамт олноор, Борнуур сумын ногоочин Дайдангийн Очирхүү, Жаргалант сумын ногоочин Лхагвацэрэнгийн Бүрэнхишиг, Жаргалант сумын ногоочин Жамъянхорлоогийн Баатарсүрэн нар улсын тэргүүний тариаланчаар тус тус шалгарсан.

2009 онд “Атар газар эзэмшсэний 50 жилийн ой”-гоор Жаргалант сумын “Хөх баян булаг” ХХК-ны захирал Жавчигбалын Ариунболд, Угтаалцайдам сумын ”Элсэнцагаан” ХХК-ны тракторч комбайнч Рээлхүмбийн Төмөрбаатар, Цээл сумын хадланч Хасын Батжаргал нар Монгол улсын гавъяат механикжуулагч, 2011 онд албаны дарга Жуудайн Сүрэнхорлоо Монгол улсын гавъяат агрономич цолоор тус тус шагнагдсан.

Ãàçàð òàðèàëàíãèéí ¿éëäâýðëýëèéí 2009-2012 îíы ¿íäñýí ¿ç¿¿ëýëòүүдийн õýðýãæèëòийг /хавсралт 1-дэх/судалгаанаас үзэхэд 2009-2012 онд дэвшүүлсэн зорилтоо 18,7-68,2 хувиар давуулан биелүүлсэнээс гадна 2009 оноос тариалах талбайн хэмжээ 29662 га-аар, хураан авсан ургацын хэмжээ 123761 тн-оор, боловсруулсан уриншийн хэмжээ 16569 га-аар тус тус өссөн байна.

Мөн 2012 онд үр тариа 107206 тн ургац хураан авсан нь сүүлийн 20 жил хураан аваагүй үр тарианы ургацыг хураан авсанаас гадна төмс 100704 тн-ыг хураан авсан нь аймаг түүхэндээ анх удаа хамгийн өндөр ургац хураан авсан түүхэн амжилтуудыг тогтоож төмс, малын тэжээлийн нийт ургац, үр тариа, төмсний нэгжийн ургацаараа улсдаа тэргүүлсэн амжилт гаргасан.

Үйлдвэр, газар тариалангийн хэлтэс /2014-2015 он/

Хүнс, газар тариалангийн хэлтэс /2015-2016 он/

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 451 дугаар тогтоол, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/ 170 дугаар тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталсанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болж өөрчлөгдсөнөөр Бодлого зохицуулалтын алба нь Үйлдвэр, газар тариалангийн хэлтэс болж, хэлтсийн дарга, төмс, хүнсний ногоо хариуцсан мэргэжилтэн, техник, услалтын систем хариуцсан мэргэжилтэн, хүнсний мэргэжилтэн гэсэн 4 орон тоотойгоор 2015 оны 2-р сар хүртэл ажиллаа.

Байгууллага нь Засгийн газрын 2016 оны“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”8 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын “Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ерөнхий бүтэц батлах тухай” 2015 оны 02-р сарын 09-ны өдрийн А-18 дугаар тушаал, 2015 оны 2-р сарын 12-ны 01/423 албан тоотын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны  04 сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Хүнс, газар тариалангийн хэлтэс болж өөрчлөгдсөн.

2008 онд Монгол Улсын Засгийн газраас  “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр   батлагдсан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 71-р тогтоолоор “Ãàçàð òàðèàëàíãèéí òàëààð áàðèìòëàõ áîäëîãî”-ûã áàòàëñàí ба Ìîíãîë Óëñûí Зàñãèéí ãàçðûí 2008 îíû 70-ð òîãòîîëîîð “Àòðûí ãóðàâ äàõü àÿí” òàðèàëàíãèéí õºãæëèéí ¿íäýñíèé õºòºëáºðèéã батлан гаргасантай холбогдуулан аймгийн дэд хөтөлбөрийг батлуулж, уг хөтөлбөрийг  2016 он дуустал хэрэгжүүлсэн.

2015 оны жилийн эцэст газрын нэгдмэл сангийн тайлангаар газар  тариалангийн зориулалт бүхий 252,8 мянган га талбай бүртгэлтэй байна.

2007 оноос хойш ААН, байгууллага, иргэдийн эзэмшиж байгаа газар 139,6 мянган га-гаар өсөж,  252509,8  га болж, тариалсан талбай 48,0 мянгаар өсч, 108,1 мянган га-д хүрч, 98,5 мянган га-д уринш боловсруулж, нийт газар тариалангийн талбай 72,2 мянган га-гаар өсөж, 206,6 мянган га-г ашиглаж , 43348 га-г өнжөөж, 2552 га-г атаршуулсан мэдээтэй  байна.

Атаршуулсан 134462 га-гаас 131910 га-г эргүүлж ашигласан байна.

Талбайн ашиглалт 2008-2016 онд  28,4 %-иар нэмэгдэж, 81,8 %-д хүрээд байна.

2008 оноос хойш ашиглаж байгаа  тариалангийн талбайд үр тарианы чиглэлээр 102 аж ахуйн нэгж, 147 иргэн, төмс, хүнсний ногооны чиглэлээр 80 аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжний аж ахуйн чиглэлээр 100 өрх, иргэд шинээр тариалан эрхэлж, одоо ¿ð òàðèàíû ÷èãëýëýýð174 àæ àõóéí íýãæ, 162 èðãýí  ,  òºìñ, õ¿íñíèé íîãîîíû  ÷èãëýëýýð  150 àæ àõóéí íýãæ,  òºìñ, õ¿íñíèé íîãîî, æèìñ æèìñãýíý, õ¿ëýìæíèé àæ àõóéí   ÷èãëýëýýð 6254 ºðõ, èðãýä ¿éë àæèëëàãàà ÿâóóëæ áàéíà.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 14 дүгээр  хуралдааны  02 дугаар тогтоолоор “Тариаланг дэмжих сан”-г бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг батлаж, Засгийн газраас олгосон 2.0 тэрбум төгрөгийг тус санд төвлөрүүлж, сумдаас ирүүлсэн материалыг үндэслэн ” Тариаланг дэмжих сан”-гийн Зөвлөлийн хурлаар  8 удаа хэлэлцэж  159 иргэн, ААН-д  олгосон нь атрын гурав дахь аяны анхны жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.

2014-2015 онд буудайн үр шинэчлэлд зориулж, аймгийн орон нутгийн төсвөөс 200,0 сая төгрөг олгож, 4 сумын 19 ААН буудайн үрийг шинэчлүүллээ.

Монгол төмс хөтөлбөрийг хэрэгжүүлж  төмсний үр шинэчлэгчээр 8 сумаас 78 өрхийг  сонгон шалгаруулж гэрээ хийж үрийн төмс, ариутгалын бодисын хамт олгож дэмжиж ажилласнаар өндөр ургац өгөх чадамж бухий Голланд Улсын Импала, Санте, Герман улсын Витера сортын төмс 28.9 га-д тариалж 343.Зтн буюу га-аас жирийн талбайгаас 118.8 цн, усалгаатай тариалсан талбайгаас 132 цн ургац хураан авсан нь аймгийн дунджаас 23.8 цн- 36.9 цн-ээр тус тус илүү байлаа. БНСУ-ын Кангвон мужийн ХАА-н технологийн хүрээлэн, ХААШУОН Төвтэй хамтран “Зоорины технологийн менежментийг нэвтрүүлэх, хадгалалтын стандарт”, “ Хүлэмжинд гүзээлзгэнэ,тарвас эрчимжүүлсэн технологиор тариалах” дэвшилтэт технологийн   онолын болон талбайн сургалтад 17 сумын мэргэжилтэн, ногоочид нийт 76 хүнийг хамруулан  технологид сургаж, мэдлэг олгосон. 

Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл  эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнөөр Борнуур сумын  механикжуулагчдын гар ажиллагааг  хөнгөвчилсөн шинэ бүтээл  төл сонгино үрлэгч, төмс үрлэгчийн лапны нэмэлт, төмс ногооны хар хальсан хучлага, усалгааны хоолой суурилуулагч төхөөрөмж, төмсний комбайны туузан дамжуулагчийн өөрчлөлт  зэргийг  тариаланчид,  механикжуулагчдад  танилцуулан сурталчилсан. 

ХХААЯамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас давхардсан тоогоор 600 гаруй ААН, иргэнд  6,0 тэрбум орчим төгрөгийн  үнэ бүхий үр, бордоо,ургамал хамгааллын бодис болон тариалалт, ургац хураалтын түлш, уриншийн шатахуун, техникийг лизингээр  авах зэрэгт 20-50%- ийн  урьдчилгаа төлбөртэйгээр олгох хөнгөлөлт үзүүлсэн ба 2012-2016 онд бага оврын трактор 944-г дагалдах хэрэгслэлийн хамт олгоод байна. “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрт  тусгагдсан техник шинэчлэлтийн хүрээнд 2008 оноос хойш  аж ахуйн нэгж, иргэд үр тарианы комбайны 40 %, тракторын 66,1 %, чиргүүл, дүүжин машины 46,7 %-ийг тус тус шинэчлээд байна.

ХХААХҮ-ийн яамтай гэрээ байгуулж, 202.5 сая төгрөгийг санхүүжилт бүхий “Агропарк” төслийг хэрэгжүүлж  27 суманд  120м2-бүхий хүлэмжийг услалтын иж бүрдэл бүхий төхөөрөмж, бага оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт, 27 суманд 30 тн-ий багтаамж бүхий ногооны зоорийг олгосон .

Аймгийн дүнгээр 2008 онд 337 хүлэмжийн 49056 м2 талбайд 8 нэр төрлийн нарийн ногоо тариалж, 132 тн ургац хураан авч байсан бол 2016 оны эцэст  564 хүлэмжийн 154599 м2 талбайд 16нэр төрлийн нарийн ногоо тариалж 410 тн ургац хураан авсан нь хүлэмжийн тоо 227, хураан авсан ургац 273 тн-оор нэмэгдэж, 54416 м2 өвлийн хүлэмж шинээр байгуулж, аймгийн шууд харилцаат БНСУ-ын Ганвон   мужийн буцалтгүй тусламжаар 5400 м2 талбай бүхий хүлэмжийн 3 хотхон байгуулагдсан нь хүлэмжийн аж ахуйд чухал ач холбогдол өгсөн юм.

“Чацаргана дэд” хөтөлбөрийн хүрээнд “Чацарганы суулгац зээлээр олгох” төслийг хэрэгжүүлж, нийт 24 сумын 166 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 746,4 сая төгрөгийн үнэ бүхий 333,5  мянган  суулгацыг  5 жилийн хугацаатай зээлээр олгосон.Жимс, жимсгэний  тариалалт, цэцэрлэгийн талбайгаа өргөтгөх чиглэлээр 9 сумын 18 аж аахуйн нэгж, иргэнд нийт 548 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлсэн зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр аймгийн хэмжээнд жимс, жимсгэнэ тарьсан талбайн хэмжээ 732.3 га-д хүрч  2010 оноос 575.1 га-аар буюу 4.6 дахин нэмэгдэж хөтөлбөр үр дүнтэй хэрэгжлээ.

Атрын гурав дахь аяны тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тариалан бүхий сумдын тариалангийн талбайн хөрсний агрохимийн иж бүрэн шинжилгээ болон тариалангийн талбайн хог ургамал өвчин хортны тархалтын зураглал, тэдгээртэй тэмцэх арга хэмжээний заавар зөвлөмжийг 154.1 сая төгрөгөөр эрдэм шинжилгээний хүрээлэнгээр хийлгүүлж тус тусын аж ахуйн нэгж, иргэдэд  өгсөн нь  бордоо, хор, гребицедийг хэрэглэж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэлтийн арга хэмжээг нэвтрүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тууштай  хэрэгжүүлэх,  нэгжээс хураан авах ургацыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн чухал арга хэмжээ болсон  юм.

ХХААЯ-тай байгуулсан услалтын систем сэргээн засварлах шинээр байгуулах гэрээний дагуу 2004-2014 онд 7,3 тэрбум төгрөгийн улсын төсвийн дэмжлэгтэйгээр 13 суманд байгаа 66 төрийн болон ААН, иргэний 4472,4 га услалтын системд засвар шинэчлэлт хийснээс  усны ундаргагүй болсон, тоног төхөөрөмж, далан, суваг, усан сан эвдэрсэнийг өмчлөгч засварлуулах санхүүгийн чадваргүй зэрэг  шалтгаанаас болж, системийн 50,5 %-ийг одоогоор ашиглаж байна. 2011 онд Геоэкологийн хүрээлэн ХХААЯ-ны захиалгаар усалгаатай тариалан эрхлэх боломжтой газрын судалгааг Төв аймагт хийсэн.

Тухайн жилийн дулааны улиралын цаг уурын урьдчилсан тойм мэдээг үндэслэн үүлэнд зориудаар нөлөөлөх замаар хур тундасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Хурын шим төвийн харъяа “Зуунмод бороо-1, 2” экспедицийг зохион байгуулан, 2009 онд нэг экспедицийн зардалд 10 сая төгрөгийг  аймгийн төсвөөр санхүүжүүлэн ажилласан нь ач холбогдлоо өгсөн. 2016 онд үүлэнд нөлөөлж хур оруулахаар УЦУОШАлба 65 цэнэгт хошуу ашиглалсан.

2008 онд  үр тарианы 39900 тн багтаамжтай 24 агуулах, төмс хүнсний ногооны 9971 тн багтаамжтай 1553 зоорь байсан бол одоо ¿ð òàðèàíû 44800 òí áàãòààìæòàé 41  àãóóëàõ, òºìñ õ¿íñíèé íîãîîíû  45219 òí áàãòààìæòàé 2519 çîîðü ажилласан.

Газар тариалангийн салбарын гадаад харилцаа хөгжиж, аймгийн шууд харилцаат БНСУын Кангвон муж, Японы Тоттори мужид 1999 оноос хойш жил бүр 2-оос доошгүй мэргэжилтэнг дадлагажжлж байга ба одоогийн байдлаар газар тариалангийн чиглэлээр 51 мэргэжилтэнийг 14 хоногоос 6 сар хүртэлх хугацаагаар дадлагажуулан мэргэжил дээшлүүлээд байна. Мөн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн удирдлага, менежер,тариаланчдыг гадаад орны дэвшилтэт техник технологийг суралцах, танилцуулга, туршлага судлах, дадлагажуулах чиглэлээр 13 сумын 32  хүнийг сургалтанд хамруулах  арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Жил бүр газар тариалан эрхлэгч 3000 гаруй хүнийг ямар нэг сургалтад хамрагдсан.

“Атрын гурав дахь аян” -ны эхний жил 2008 онд 74785 га эргэлтийн талбай ашиглаж, Нийт 30924 га-д тариалалт хийсэнээс 23167га-д үр тариа, 2869 га-д төмс, 910 га-д хүнсний ногоо, 1888 га-д таримал тэжээл, 2090 га-д тосны ургамал тариалж, Нийт 59464 тн ургац  авсанаас үр тариа 21253 тн, төмс 27232 тн, хүнсний ногоо 8673 тн , таримал тэжээл 1888 тн, тосны ургамал 418 тн -ыг тус тус хураан авч,  43861 га-д уринш боловсруулж байсан  бол  2016 онд 206,6 мянган га эргэлтийн талбай ашиглаж 83279 га-д үр тариа, 5676,8 га-д төмс,  797,2 га-д хүнсний ногоо, 4172,4 га-д таримал тэжээл, 12125 га-д тосны ургамал, нийт 106050 га-д тариалж, үр тариа 84944,4 тн, төмс 54309 тн, хүнсний ногоо 6868,4 тн , таримал тэжээл 10519,9 тн, нийт 156641,7 тн-ыг тус тус хураан авч,  98576 га-д уринш боловсрууллаа. Сүүлийн 9 жилд эргэлтийн талбай  2,7 дахин, тариалсан талбай 75126 га-гаар, хураан авсан ургац  97177,7 тн-оор  өссөн дүнтэй байсан.

Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний алба /2017-2018 он/:

ЗГ-ын 2017 оны ___-р тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 2017 оны ___-р тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн бүтэц, орон тоо өөрчлөгдөж, ХГТХэлтэс нь Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний алба болсон.

Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний алба нь албаны дарга, төмс, хүнсний ногоо хариуцсан агрономч, үр тариа, хаа-н техник, услалтын систем хариуцсан мэргэжилтэн, ЖДҮ, хоршоо, бирж хариуцсан мэргэжилтэн ,  хүнсний мэргэжилтэн гэсэн 5 орон тоотойгоор  2019 он хүртэл ажилласан.

Монгол улсын их хурлаас  “Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого“, “Тариалангийн тухай хууль”, Монгол улсын Засгийн газрын /2016-2020 он/ болон аймгийн Засаг даргын үйл ажилагааны хөтөлбөр /2016-2020 он/ тус тус шинээрбатлагдсан. Дээрх бичиг баримтуудад тусгасан зорилтууд болон “АТРЫН-III аян”-ыг үргэлжлүүлэн 2017 онд аймгийн ИТХТэргүүлэгчдийн 56-р тогтоолоор “Аймгийн газар тариалангийн талаар баримтлах бодлого”-ыг шинээр батлуулан хэрэгжүүлж байна.

Мөн аймгийн ЗД-ын 2017 оны 461-р захирамжаар “Үр”, “Уринш, ургамал хамгаалал”, “Хүнсний ногоо”, “Техник шинэчлэл, боловсон хүчний хангалт”, “Тэжээл үйлдвэрлэл”гэсэн 5 дэд хөтөлбөрийг батлуулан ажилласан.

2017 онд Тариалангийн бүс нутаг тогтоох талаар  сумдын ИТХ-аас санал авч, суурь судалгаа болон тариалангийн талбайн зураглалыг хийж  гүйцэтгэсэн.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 19-р тогтоолоор 13 сумын 1.543.320 га  талбайг “Тариалангийн бүс нутаг”-т хамруулах саналыг ХХААХҮЯаманд хүргүүлсэн.

Засгийн газрын 2018 оны 131-р тогтоолоор:    

  • 11 сумыг нийт нутгаар
  • 2 сумыг 5 багийн нутаг дэвсгэрээр тариалангийн бүс нутаг  тус тус  тогтоосон.

Аймгийн хэмжээнд  2018 онд  109,9 мянган га-д тариалалт хийж, 86.3 мянган га-д уринш боловсруулж, жимс, жимсгэнэ таригдсан талбай 830 га  буюу нийт  197.1 мянган га талбайг тариаланд ашигласан байна.

Тариалангийн талбайн ашиглалтыг 194.3 мян.га-д хүргэх зорилтыг 100 хувь хангасан.

Аймгийн газар тариалангийн талаар баримтлах бодлого”-ыг аймгийн ИТХТ-ийн  54-р тогтоолоор батлуулан хэрэгжилтийг  Засаг даргын зөвлөл, ИТХТ-ийн хуралд өргөн барьж хэлэлцүүлэн “Хангалттай” гэсэн үнэлгээг авч шалгуур үзүүлэлтийг  93.4 хувиар хангасан.

2017-2018 онд үр тариа, тэжээлийн ургамлын үр үржүүлэх тусгай зөвшөөрөлтэй  2 аж ахуйн нэгжид нутагшсан Дархан-144 сортын 40 тн элит үрийг олгуулсан. Буудайн үр үржүүлгийн  2 аж ахуйн нэгж 2017 онд 187 га, 2018 онд 240 га-д үрийн тариалан эрхэлсэн.

Буудай тариалсан нийт талбайн 50 хувийг нутагшсан, 13.6 хувийг ирээдүйтэй, 36.4 хувийг  нутагшаагүй үрийн тариалалт  эзэлсэн байна.

Сүүлийн 3 жил гангийн улмаас тариаланчид ургацаа алдсантай холбогдуулан  тариаланчид, ногоочдод учирсан гангийн хохиролыг барагдуулах,  ТЭДС, ОБГ-ын нөөцөд төлөх 3.8 тэрбум төгрөгийн өрийг чөлөөлүүлэх, хойшлуулах, 2018 оны хаврын тариалалтад шаардлагатай байгаа буудайн үрийн урьдчилгаа  төлбөрийн нөхцөлийг 10% хүртэл бууруулах талаарх  саналуудыг удаа дараа  МУ-ын Засгийн газар, ОБГ, УИХ-ын дэд дарга, гишүүд, ХХААХҮЯ-нд  санал, хүсэлтүүдээ уламжилж ажилласнаар үрийн урьдчилгаа нөхцлийг 10 хувиар олгох шийдвэр гаргуулснаас гадна 1 тн үрийн будааны үнийг өмнөх жилүүдэд олгож байсан үнээс 30%-иар бууруулж олгох шийдвэрүүдийг гаргуулж нийт 14 сумын 177 тариаланчид үрийн үнийн зөрүүнээс 3.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, үрийн урьдчилгаанаас 675.3 сая төгрөгийн дэмжлэгт хамрагдсан.

2017-2018 онуудад  үр тариа, төмс,   хүнсний ногооны үрийг 100 хувиар хангасан.

оннөөцөлсөн үр /тн/нийлүүлсэн үр /тн/
201662253991
201725002310
201861009700

ТЭДС-аас улаанбуудайн  2664 тн  элит үрийг нийлүүлж  үрийн шинэчлэл хийгдсэн.

2016-2018 оны нэгжийн ургац  /цн/
Онүр тариатөмсхүнсний ногоотар мал тэжээл
201610.3105.685.221.6
20171.360.439.115.6
201815.3142.9104.428.2
2016  оноос өссөн  дүн+5+37.3+19.2+6.6

2018  онд  улаанбуудай 72573 га-аас 88935 тн буюу нэгжэээс 15.5 цн, төмс 5705 га-аас 81500 тн буюу нэгжээс 142.9 цн ургац хураан авч дэвшүүлсэн зорилтоос  буудай 1.3 цн, төмс 7.9 цн-ээр  илүү ургац хураасан.

2016 оны түвшнээс  үр тариа 5 цн, төмс 37.3 цн, хүнсний ногоо 19.2 цн, тэжээлийн ургамал 6.6 цн-ээр нэгжийн ургац өссөн.

Үр тариа хадгалах зориулалтай 42190 тн-ы багтаамжтай агуулах ашигласан байна.

Төмс хүнсний ногооны 48.4 мян.тн-ы багтаамжтай зоорийг ашиглаж 2016 оноос зоорийн багтаамж 3.2 мян. тн-оор нэмэгдсэн.

2016-2018 онд хойш 8 аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгө оруулалтаар  үтрэмийн будаа цэвэрлэгч 5, будаа ачигч 5 шинээр авч, техникийн парк шинэчлэл хийсэн.

Малын тэжээл бэлтгэл үйлдвэрлэлийн аймгийн дэд хөтөлбөрийн 6 зорилт 32 арга хэмжээний биелэлт  85.0 хувийн  хэрэгжилттэй байсан.

Аймгийн хэмжээнд малын тэжээлийн ургамал, тариалагч, үйлдвэрлэгчдийн зөвлөлдөх уулзалтыг хийж, тариаланчдад 2160 тн үрээр хангаж, аймаг дотооддоо тэжээлийн таримлын үрийг бэлтгэдэг аж ахуйтай болсон.

ОХУ-ын “Корсо” сортын тэжээлийн овъёосны 100 тн үрийг нөөцөлж, 2019 онд тэжээл тариалах боломжийг бүрдүүлсэн.

Тэжээлийн нэг наст  арвай 323 га, овьёос 3238 га, олон наст 121.9 га-д ногоон тэжээлийн ургамал 12838 га-д тус тус тариалж, нэг наст  ургамал 4025 тн, тэжээлийн ургамал 65683 тн-ыг тус тус хураан авсан.

Тэжээлийн ургамлын үйлдвэрлэл
Он тарьсан талбай /га/ургац /тн/
2016562612169
2017739411573
20181123265683
2016 оноос өссөн дүн +5606 га+53514 тн
99.6%5.3 дахин

2016 оноос  тэжээлийн ургамлын тариалалт 5606 га буюу 99.6 хувиар, ургацын хэмжээ 53514 тн-оор буюу  5.3 дахин  нэмэгдсэн.

Ногоочдын зөвлөгөөнийг  зохион байгуулж давхардсан тоогоор 27 сумын 300 хүнийг хамруулсан.

Аймгийн хэмжээнд хүнсний ногоо 1200 га-д тариалахаас 1165.3 га-д  тариалж, зорилтыг  97.1 хувиар хангасан.  Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг 94 хувиар хангасан.  Тариалсан талбайн хэмжээ 340 га-аар, ургац 7427 тн-оор тус тус өссөн

  Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл 2016-2018 он
онХүлэмжийн талбай /мкв/үүнээснийт ургац /тн/
Өвлийн хүлэмжЗуны хүлэмж
201615459945872108 27445
201716740053072114328484
201817424057112117128746
2016 оноос өссөн дүн19641112408401301
12.9%24.5%7.7%67.6%

Хүлэмжийн талбайн хэмжээ 2016 оны түвшингээс   19641 мкв-аар буюу 12.7 хувиар, ургацын хэмжээ  301 тн-оор буюу 67.6 хувиар тус тус өссөн

Өрхийн тариалан эрхлэлт /2016-2018 он/
үзүүлэлттарьсан нийт талбай /га/Ургац /тн/Үүнээс
өрхийн тарьсан талбай /га/ургац /тн/ эзлэх хувь
Төмс
201661296469648454941079.1
201769014169444122602063.9
201857058150046406495081.1
хүнсний ногоо
2016947.88074.4748634078.9
20178193095616234074.6
2018116510654800.2808068.0

Өрхийн тариаланг 2016 оны түвшинтэй харьцуулахад ургацын хэмжээ 15540 тн-оор, хүнсний ногооны тарьсан талбай 52 га-аар, ургацын хэмжээ 1740 тн-оор тус тус өссөн. Төмс, хүнсний ногоо тариалсан нийт талбайн 70-80 хувийг өрхийн тариалан эзлэсэн байна.

Төмс хүнсний ногооны зоорийг шинээр барихад 4 сумын 6 иргэн, аж ахуйн нэгжид  тусгай сангуудаас  109.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлснээр багтаамжийг 300 тн-оор нэмэгдүүлсэн. Аймгийн хэмжээнд төмс хүнсний ногооны зоорийн багтаамж 48.4 мян.тн-д хүрч өмнөх оноос 2.4 мян.тн-оор өсч зорилтыг 100 хувь хангасан.

Монгол ногоо төсөл, хувийн хамтарсан хөрөнгө оруулалтаар:

Жаргалант суманд төмс, хүнсний ногоо хүлээн авах, ялгах, сортлох, хадгалах зориулалттай 200 тонны агуулах ;

Батсүмбэр суманд 70 тонны сонгинын зоорь шинээр баригдсан.

Борнуур сумын Шууд худалдааны төвийг түшиглэн хүнсний ногооны 1000 тонны механикжсан зоорь барихаар зураг төсөв хийгдсэн, газрын асуудал шийгдэгдсэн.

Төмс, хүнсний ногооны зоорийн багтаамж
онбагтаамж тнөссөн хэмжээ /тн/
201645219– 
201746078859
2018484502372
2016 оноос  зоорийн багтаамж 3231 тн-оор өссөн

Үр тариа хадгалах зориулалт бүхий 42190 тн-ын багтаамжтай 37 агуулах 36000 тн-ын багтаамжтай 1 элеватор  ашиглаж  байна. Төмс хүнсний ногооны зоорийг шинээр барихад 4 сумын 6 иргэн, аж ахуйн нэгжид  тусгай сангуудаас  109.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлснээр багтаамжийг 300 тн-оор нэмэгдүүлсэн. Аймгийн хэмжээнд төмс хүнсний ногооны зоорийн багтаамж 48.4 мян.тн-д хүрч өмнөх оноос 2.4 мян.тн-оор өсч зорилтыг 100 хувь хангасан.

Үр тариа хадгалах зориулалт бүхий 42190 тн-ын багтаамжтай 37 агуулах 36000 тн-ын багтаамжтай 1 элеватор  ашигласан  байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 140 дугаар тогтоолоор 15 сумын агропаркийг хувьчилж  худалдах, 7 сумын агропаркийн 5 зоорь, 4 трактор, 3 хүлэмжийг актлахаар шийдвэр  тус тус гарсан.

Сумдын агропаркийн 3240 мкв хүлэмжнээс 360 мкв талбай бүхий 3 хүлэмж актлагдаж 2880 мкв талбай  хүлэмж, 22 зоорь, бага оврын трактор 22-ыг  ашиглаж байна. Хүлэмж  100 хувь, зоорь 89.5,  трактор  79.6 хувийн ашиглалтай байсан.

Усалгаатай тариалан
үзүүлэлтУсалгаатай талбай  хэмжээ /га/
ЗорилтХэрэгжилт
га%
20163279.43071.893.7
20173609.92746.476.1
20183790.43479.691.8
2016 оноос өссөн дүн407.813.2

Усалгаатай тариалангийн үйлдвэрлэл 2016 оны түвшингээс 407.8 га-аар буюу 13.2 хувиар өсч, дэвшүүлсэн зорилтыг 91.8 хувиар хангасан.

Тарьсан  талбайн хэмжээ 2016 оноос 98 га-аар  хураан авсан ургац 39 тн-оор  өсч дэвшүүлсэн зорилтоо 100 хувь хангасан.

                 Жимс, жимсгэний үйлдвэрлэл

2017 онд:  Тариалан эрхлэгчдийн хэлэлцүүлэг 2 удаа, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч, механикжуулагчдын зөвлөгөөн 2 удаа зохион байгуулж, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд, ахмад агрономч,  тариаланч, ногоочдын мэргэжил арга зүйн зөвлөмжийг давхардсан тоогоор 500 гаруй хүнд өгч, технологийн зөвлөмж боловсруулж сумдад 250 ш олгосон.

2018 онд: Сэргэлэн сумын  “Атрын шим” ХХК –ны хүлэмжийн аж ахуйн хотхонд  ухаалаг системийн төхөөрөмж “Smart farm” технологи, НҮБ-ын нэмүү өртгийн сүлжээ “SECIM”-2 төслөөс 8 сумдын малчдад “Хурга бордох технологи”, “Хурга, бярууг цахилгаан соронзон долгионы багаж ашиглан төөнөх аргаар хөнгөлж, бэлчээрийн малын махны гарцыг нэмэгдүүлдэг арга, технологийг тус тус  нэвтрүүлсэн. 2017 онд Тариалан эрхлэгчдийн хэлэлцүүлэг 2 удаа, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч, механикжуулагчдын зөвлөгөөн 2 удаа зохион байгуулж, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд, ахмад агрономч,  тариаланч, ногоочдын мэргэжил арга зүйн зөвлөмжийг давхардсан тоогоор 500 гаруй хүнд өгч, технологийн зөвлөмж боловсруулж сумдад 250 ш олгосон.

Хүнс, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэл 2016-2018 онд:

Хүнсний үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2016 онд Ц. Алимантуяа, 2017 онд Б. Увсмаа, 2018 онд Д.Мөнхдэлгэр, А.Туяажаргал нар,  Жижиг дунд үйлдвэр, хоршоо, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2013-2017 О.Цэвэгцэрэн,  2017 онд Л.Жаргалсайхан, 2018 онд Б.Бямбасүрэн, Б.Баярмаа, О.Цэвээнрэгзэн, С.Оюунцэцэг нар тус тус ажилласан.

     МУ-ын Засгийн газрын 212 дугаар тогтоолын дагуу  “Мах, сүүний анхдугаар аян”-ыг  хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөө /2017-2020/”-г 7 зорилт 51 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр аймгийн ИТХТ-ийн хурлын 119 дугаар тогтоолоор батлуулж, мах боловсруулах үйлдвэр 1, мал төхөөрөх цех 5, мах махан бүтээгдэхүүний цех 5 тус тус шинээр байгуулагдаж, мах боловсруулах 2 үйлдвэр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж нийт 906,5 тн мах үйлдвэрийн аргаар бэлтгэсэн.  Үүний үр дүнд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах 3.6 дахин, ангилан савласан мах 5.1 дахин, хагас боловсруулсан бүтээгдэхүүн 2.1 дахин өссөн.

“Эрдэнэ хүнс САМО” ХХК нь  200 тн адууны мах, дулааны аргаар боловсруулсан хонь, үхрийн 100 тн махыг БНХАУ-д,  Аргалант сумын “Эко фүүдс” ХХК 200 тн өсвөр малын махыг Иран улс руу нийт 500 тн махыг экспортолсон.

Төсөвт байгууллагын хүнсний жилийн хэрэгцээг тооцоход  мах 318 тн,  төмс 316 тн, хүнсний ногоо 674 тн,  сүү 268.4 тн шаардлагатай тооцоо гаргасан.Жилийн эцсийн дүнгээр махны хэрэгцээг 100 %, төмсний хэрэгцээг 100%, сүүний хэрэгцээний 71.3 хувийг,  хүнсний ногооны 56 хувийг хангаж хангалтын тоо, хэмжээ өмнөх оноос сүү 21.3 хувиар, төмс 30 хувиар, хүнсний ногоо 6 хувиар тус тус өссөн. 

2016-2018 онуудад Мөнгөнморьт суманд ТЭСО корпорацийн харьяа Милко ХХК сүү төвлөрүүлэх цэг-1, Эрдэнэ суманд Сүү боловсруулах цех-2,  Мөнгөнморьт, Сүмбэр, Баянчандмань, Батсүмбэр, Борнуур зэрэг 5 суманд сүүний цех ,  Баянцогт сумын Файнчийз компани  бяслагны үйлдвэр, Баянчандмань суманд “Сүү борлуулалтынтөв”-1 тус тус шинээр байгуулагдаж нийт 14 иргэн, 3 хоршоонд 171.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр  боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 587.2 сая төгрөгт хүрч өмнөх онуудаас  2.2-8.2 хувиар өссөн.

Үүний үр дүнд: Сүү үйлдвэрлэл 2017 онд 62.1 сая.л, 2018 онд 90.0 сая.л сүүг бэлтгэж өмнөх оноос жилд дунджаар 44.9 хувиар өслөө. Томоохон сүүний үйлдвэрүүдийн сүү хөргөлтийн төв 5 шинээр байгуулагдаж нийт 29 хөргөлтийн төв ажиллаж,  60.9 сая литр сүү авч зуны улирлын 1 л сүүний үнэ 550-аас 800 төгрөгт, өвлийн улирлын сүүний үнэ 1100-1450 төгрөгт хүрч, тогтворжсон нь суурь түвшнээс 250-300 төгрөгөөр өсч сүү бэлтгэн нийлүүлэгчдийн  жилийн бодит орлого 15225.0 сая төгрөгөөр нэмэгдсэн.

МУ-ын Засгийн газрын  2018 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Үйлдвэржилт “21:100” хөтөлбөрийн хүрээнд манай аймагт Ноолуурын анхан шатны боловсруулалт, тухайлсан нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр”, “Цардуул, “Таримал цай”, “Электроникийн хавтан”-ийн үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, хөтөлбөрийн хэрэгжилт 60 хувьтай байсан.

 “Аймгийн үйлдвэржилтЖДҮ:27” төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 54 тогтоолоор батлууллаа.  2017-2018 онд нийт 886 иргэн, аж ахуйн нэгжид 5625,6 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлж, 859 ажлын байр шинээр бий болгосноор

Төлөвлөгөөний хүрээнд орон нутагт эдийн засгийн бүсчлэлтэй уялдуулан жижиг дунд үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэн, өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулах салбарын нийт 65 үйлдвэр, цех шинээр байгуулагдаж, аж   үйлдвэрийн салбарт 78.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнээс боловсруулах салбарын үйлдвэрлэл 8054.1 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 6.5 хувиар өссөн.

Хөдөө аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт дэвшүүлж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг кластераар хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин ажилласан. Үүнд:

Могол ноос компани 2018 онд малчдаас 600 тн ноос бэлтгэн Баянцогт сумын ноос угаах үйлдвэрт угааж, 471,3 тн угаасан ноос гаргаж, түүнээсээ 25 тн ээрсэн утас үйлдвэрлэн, түүгээрээ 8000 метр драпан даавуу, 2687 ширхэг ноосон пальто үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн. Зуунмод сумын МСҮТөвтэй хамтран 13 сумын 30 иргэнийг сүлжмэл эдлэлийн сургалтад хамруулж, 9 сумын 11 иргэнд 50,5 сая төгрөгийн зээл олгож 8 цех байгуулагдан 18 ажлын байр бий болгон ноосон майк, ноосон цамц, ноосон өмд, малгай ороолт бүхий 2450 тооны сүлжмэл ноосон хувцас үйлдвэрлэж 52.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан.

Монголын Хаан Ширхэгт” брэндийг хөгжүүлэхээр “Говь”, Гоёо” ХХК- тай ноолуурын анхан шатны боловсруулалт, тухайлсан нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “НООЛУУРЫН АНХАН ШАТНЫ ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭР”- ийг Сэргэлэн суманд байгуулахаар барилгын ажил бүрэн дууссан. Үйлдвэр ашиглалтад орсноор 4000 тн түүхий ноолуур бэлтгэж, 2000 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай бөгөөд түүхий эдээ орон нутгийн малчдаас авч 470 гаруй ажлын байр шинээр бий болж, ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэр ашиглалтад орсноор ноолуурын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Баяндэлгэр суманд Монголын анхны сүүний кластер ферм байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Нүүдэлчин агро ферм”фермер өрхүүдийг нэгтгэн олон улсын жишигт загвар фермийн төслийг урт хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Загвар сүүний ферм тус бүрт автомат саалтуур, тэжээл холигч, сүү хадгалах танк зэрэг тоног төхөөрөмж бүхий Европ стандартын үнээний байр, фермер өрхүүдэд зориулсан Канад технологийн амины орон сууц, гүний худаг, 10 га хэмжээтэй тэжээл тариалах талбай зэргийг цогцоор нь шийдсэн.

Аймгийн хэмжээнд хоршоодын үйл ажиллагааг аттестатчилах ажлыг 2018 онд зохион байгуулж, 173 хоршоонд үнэлгээ хийгдэж, аймгийн дундаж үнэлэгээ 40 хувьтай үнэлэгдсэн. Үйл ажиллагааны чиглэлээр нь ангилбал: ХАА-н чиглэлийн хоршоо 65 буюу 37.5  хувь, Худалдаа, үйлчилгээний хоршоо 69 буюу 40 хувь, Үйлдвэрлэлийн чиглэлийн хоршоо 39 буюу 22.5 хувийг тус тус эзэлсэн байна. 2017-2018 онд Хоршоодын тэргүүн туршлага судлах үзүүлэх сургалтад мэргэжилтэн, хоршооны 3 гишүүн хамрагдаж, Увс аймгийн 3 хоршоодын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцсон. Аймгийн 2017 оны шилдэг хоршоогоор Мөнгөнморьт сумын Зүүн бэрхийн уулс хоршоо, 2018 онд Баянчандмань сумын “Сүүн далай-Оргил” хоршоо тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. 

Аймгийн ЗДТГ, ХХААГ,  ХЭАХНийгэмлэг, Тогооч нарын холбоо хамтран  Аймгийн тогооч нарын ур чадвар, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх сургалт, уралдаан”-ыг  6-р  сард Зуунмод суманд зохион байгууллаа. Тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх, шинэ санал санаачилга гаргахад чиглэгдсэн сургалтад 10 сумын 40 тогооч хамрагдаж, 11 тогооч мэргэжлийн түвшингээ ахиулсан.

Булган аймагт зохион байгуулагдсан  “Төв болон хангайн бүсийн аймгуудын аварга тогооч шалгаруулах ур чадварын тэмцээн”-д Зуунмод, Батсүмбэр, Заамар, Жаргалант, Эрдэнэ, Сүмбэр зэрэг 6 сумын 17 тогооч нар оролцуулсан. 

Уралдаанд 9 төрлөөр оролцож /эмнэлэг, сувилал, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, орчин үеийн монгол хоол, европ хоол, нарийн боовны/ 3 мөнгө, 2 хүрэл, 1 тусгай байранд шалгарсан амжилт үзүүлсэн. ”Улсын аварга тогооч шалгаруулах” ур чадварын тэмцээнд Батсүмбэр, Зуунмод, Баянчандмань, Жаргалант сумын 4 тогооч оролцож, Батсүмбэр сумын Баянбуурал амралтын тогооч Г. Гантуул Европ хоолны төрөлд шагналт байрт орж Мастер тогоочийн эрх авсан.

Гурав. МАЛ АЖ АХУЙН АЛБАНЫ ТҮҮХ:

Монгол Улсын Засгийн газрын 1923 оны 32 дугаар хурлаар Малын зүйлийг эмнэх ба боловсруулах газар, Мал аж ахуйг үржүүлэх, арчлах, ашиг шимийг ашиглах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр  мал үржлийн албаны суурь тавигдсан.

1924 онд хуралдсан улсын анхдугаар хурлаас сайн угсааны малыг үржүүлэх, сайжруулах тусгай газар байгуулах, малын тэжээл бэлтгэх, хашаа, уст цэг барих, гадаадын сургуульд хүмүүсийг  сургах  зэрэг чухал шийдвэрүүдийг тухайн үед төр засгаас гаргаж байсан.

Малыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхийн тулд гадаад орноос 1924 оноос анх удаа сайн угсааны бух, үнээ 73, азарга, гүү 20, нарийн ноост хонь 106-г авчирч эрлийзжүүлэг явуулснаар малын үүлдэр угсааг сайжруулах үржлийн ажил үйлчилгээ Төв аймгийн хэмжээнд  нэвтэрч эхэлсэн түүхтэй.

Мал аж ахуйн үржлийн ажлыг зохион байгуулахад улсаас туслалцаа үзүүлэх зорилгоор Баяндэлгэр суманд 1961 оноос МААМС-ийн дэргэд үржил-зохиомол хээлтүүлгийн станцыг байгуулж, Мөнгөнморьт, Эрдэнэ, Баяндэлгэр сумдын үхэр сүргийг хар тарлангаар, Баянчандмань суманд САА-уудыг удирдах газрын харъяа Үржил-зохиомол хээлтүүлгийн станцыг байгуулан ажиллаж байсан.

1965 оноос Лүн, Өндөрширээт, Алтанбулаг, Сэргэлэн, Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумдын үхрийг хар тарлан үүлдрээр цус шингээх эрлийзжүүлгийг явуулж манай орны цаг уурын нөхцөлд зохицсон 2-р үеийн эрлийзийг өөр дотор нь үржүүлсэн юм.

1963 онд Алтанбулаг суманд үржил-зохиомол хээлтүүлгийн станц байгуулагдаж зэргэлдээ сумдад үйлчилж эхэлсэн түүхтэй.

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн алба нь  5 хүний бүрэлдэхүүнтэй ба Албаны дарга бөгөөд мал аж ахуйн менежмент, марктинг хариуцсан мэргэжилтэн, Эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэл, үржүүллэг технологи, тайлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Уламжлалт мал аж ахуй, үржүүлэг, технологи хариуцсан мэргэжилтэн, Малын бэлчээр, тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтэн, Малын генетик нөөцийн бүртгэл, менежмент, мэдээллийн сан сүлжээ, тасаг хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоотоойгоор ажиллаж байна.

Мал аж ахуй,  үржлийн ажлын чиглэлээр  27 сумын 97 багийн хүрээнд үйл ажиллагаа явуулж сүүлийн жилүүдэд малын тоо толгой жил дараалан өсч 2.6-4.7 саяд хүрч, нийт сүргийн бүтцэд тэмээ 0.1, адуу 8.0, үхэр 6.6, хонь 52.6, ямаа 32.7 хувийг эзэлж байгаа нь нийт малын бүтцийн зохистой харьцаа хэвийн хэмжээнд байна.

Бэлчээрийн мал маллагааны уламжлалт арга ажиллагааг эрхлэхийн зэрэгцээ  зах зээлийн өнөөгийн нөхцөлд уялдуулан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг зөв хослуулан хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаагийн  дагуу  хүн ам олноор төвлөрсөн Улаанбаатар хот, төв суурин газар болон  аймгийнхаа  хүн амыг  экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад гол зорилгоо болгон ажиллаж байна. 

Мал аж ахуй, үржлийн ажлын чиглэлээр Монгол Улсын Их  Хурлаас баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Засгийн газраас баталсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Малын тэжээл” хөтөлбөр, аймгийн ИТХурлаас батлан гаргасан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйг байгаль цаг уурын өөрчлөлт зах зээлийн харилцаанд зохицуулан хөгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөө” болон холбогдох хууль эрхийн заалтуудыг үндэслэн үйл ажиллагаагаа орон нутгийн онцлогт уялдуулан явуулж байна.  

Өнөөдрийн байдлаар тал хээрийн бүсийн сумд бэлчээрийн уламжлалт мал маллагааны үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, газар тариалан бүхий  хойд талын сумд мал аж ахуй газар тариаланг хослуулан эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байна.

Эрчимсэн мал аж ахуйн бүс нутагт сүү, сүү-махны чиглэлийн алатау, хар тарлан, семминталь, монтбейлярьд, сэлэнгэ үүлдрийн үхэр, мах, ноосны чиглэлийн жаргалант, алтанбулаг хэвшлийн хонь, мөн илүү нугаламт нутгийн монгол хонь, ноосны чиглэлийн “Өнжүүл” үржлийн хэсгийн ямааг үржүүлж байна.

Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 11.9 мянган малчин өрх, 413 аж ахуйн нэгж, иргэд  фермерийн аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаагаас сүүний чиглэлийн  үхрийн 305, сүү-махны хосолмол ашиг шимт 31, махны чиглэлийн үхрийн 11, мах-ноосны  хонины 7, сүүний ямааны 1, адууны 2, гахайн 17, шувууны 12, туулайн 2, зөгийн 26 аж ахуйн нэгж, иргэд  үйл ажиллагаа явуулж, тэдгээрт үхэр 23.4, хонь 3.1, ямаа 0.1, гахай 2.7, шувуу 236.3 мянган толгой тус тус үржүүлэгдэж, туулай 84, зөгий 402 бүл үржүүлэгдэж байна. 

Аймгийн Засаг даргын шийдвэрээр чанарын шаардлага хангасан өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах чиглэлээр  11 аж ахуйн нэгж, иргэд  үйл ажиллагаа явуулж  байна.

Малын үүлдэр угсааг сайжруулах, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх  чиглэлээр гадаадын болон өөрийн орон нутгийн өндөр ашиг шимт хээлтүүлэгч малын  гүн хөлдөөсөн үрээр жилд дунджаар 1300-1350 үнээнд зохиомол хээлтүүлэг хийж 100 эхээс 65-85 төл бойжуулж олон улсын стандартын шаардлагыг ханган ажилласан.

Аймгийн хэмжээнд цөм сүрэг болон цэвэр, эрлийз малын тоо толгой жилд дунджаар   0.5-8,2 хувиар өсч, одоогийн байдлаар цөм сүргийн малын тоо 494.9 мянга, цэвэр, эрлийз малын тоо 158.1 мянган толгойд хүрч нийт сүрэгт 13.9  хувийг эзэлж байна.

Аймгийн нийт хонин сүргийг илүү нугаламт Баянцагаан хониор сайжруулах зорилгоор 23 сумын малчидтай гэрээ байгуулж Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар “Мал солилцооны хөтөлбөр”-ийг батлуулан  хэрэгжүүлсэн.

Нийт 23 сумаас 923 эм хонь цуглуулан 2 суурь болгож Баянцагаан, Барга үүлдрийн хуцаар сайжруулан 2019 оноос эхлэн гэрээний дагуу төлгөн хуцыг  сайжруулагчаар нийлүүлэхээр ажиллаж байна.

Мал сүргийн үүлдэрлэг байдал, өндөр ашиг шимт малыг олон нийтэд сурталчилах зорилгоор аймгийн хэмжээнд Баянчандмань, Борнуур сумдад   “Шилмэл малын үзэсгэлэн, худалдаа”, Улаанбаатар хотноо жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд манай аймгийн сумд идэвхтэй оролцож  номинаци, тэргүүн байр, алт, мөнгө, хүрэл медаль зэрэг  350-аад   шагналыг авсан амжилтуудтай.

Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэдээс ажлынхаа амжилтаар улс, аймгийн алдар цол хүртсэн хүмүүс олон байна.

1963-1996 онуудад  “Улсын аварга малчин” -107 хүн,  1997-2017 онуудад   “Улсын сайн /аварга/ малчин  -70 хүн, нийт 177 малчин, 1997-2017 онуудад “Аймгийн сайн малчин” аар  400 малчин, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн “Ж.Самбуугийн нэрэмжит залуу малчин”-аар 1997 оноос хойш 187 малчин  шалгарсан байна.

Үүнээс гадна 2016-2017 онд Монгол улсын хошой аварга малчнаар 2, аймгийн хошой аварга малчнаар 4, аймгийн аварга саальчин 3, аймгийн аварга хадланч 1 шалгарсан.  

Ìîíãîë Óëñûí ãàâüÿàò  ìàë зүйчээр 1991 онд  Мөнгөнморьтын, Б.Аюуш

2010 онд  Алтанбулаг сумын  П.Хад нар шалгарсан ба “Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо”-ноос амжилт гаргасан мал зүйчдийг урамшуулдаг “Төрийн соёрхолт мал зүйч Б.Аюушын  нэрэмжит шагнал”-бий болгон улсын хэмжээнд хэрэгжүүлж, манай аймгаас 4 мал зүйч энэ шагналыг хүртсэн. 

Ìîíãîë Óëñûí ãàâüÿàò ìàë÷èí цолоор 1979 îíä Бүрэн сумын хоньчин Т.Ширчин  /Гавъяат нэгдэлчин/, 1989 онд  Эрдэнэ сумын малчин П.Чанцалдулам, 1994 онд  Сэргэлэн сумын малчин Ц.Хэнмэдэх, 2005 îíä .Ýðäýíýñàíò ñóìûí ìàë÷èí  Ä.Ãîìáîäàø, Áàÿíöàãààí ñóìûí ìàë÷èí  Ä.Äàâààõ¿¿,  2006 îíä  Áàÿí ñóìûí õàðúÿàò òîä ìàíëàé óÿà÷ Ã.Ñóíäóéæàâ, Áàÿíäýëãýð ñóìûí ìàë÷èí Õ.Ìàãñàð, 2007 îíä  Áàÿíæàðãàëàí ñóìûí ìàë÷èí Ð.Ðýíöýíäîðæ, Ñýðãýëýí ñóìûí ìàë÷èí, òîä ìàíëàé óÿà÷  Ä.Îíîí, 2008 îíä,  Á¿ðýí ñóìûí ìàë÷èí  Ä.Áÿìáàà, 2009 îíä  Áàÿíöîãò ñóìûí ìàë÷èí Á.Äýìáýý,  2013 онд  Эрдэнэсант сумын малчин Я.Нямдорж, 2015 онд  Бүрэн сумын малчин Б.Батпүрэв нарын 13 малчин шагнагдсан.

Монгол улсын аварга саальчнаар Батсүмбэр сумын саальчин Ц.Цэцэгмаа 2016 онд шалгарсан. 

Монгол Улсын аварга фермерээр 2009 онд  Батсүмбэр сумын фермер О.Лхагважав, 2010 îíä  мөн  ñóìûí ôåðìåð Ä.Îòãîíáààòàð, 2011 îíä Áàÿí÷àíäìàíü ñóìûí ôåðìåð Ð.Öîãòáóÿí, 2014 онд  мөн сумын “МОН ЭГГ” ХХК-ны “ Баян” шувууны аж ахуй,  мөн сумын фермер В.Ганцолмон, 2016 онд  Борнуур сумын  фермер Б.Лувсандорж, мөн сумын фермер Б.Баяржаргал, 2017 онд Борнуур сумын фермер Н.Наранбаатар нарын 8 иргэд шалгарсан. 

Монгол Улсын тэргүүний малчдын бүлгээр 2011 онд Алтанбулаг сумын Бямбанайдан ахлагчтай “Монгол эсгий” малчны бүлэг, 2012 онд  Аргалант сумын  Ж.Содномдаржаа ахлагчтай “Бяцхан” малчдын бүлэг, 2014 онд Алтанбулаг сумын  “Баян сонгинот” малчны бүлэг шалгарсан.

Ìîíãîëûí ðàäèî, ÕÕÀÀß-ààñ æèë á¿ð улсын хэмжээнд øàëãàðóóëäàã *Àëòàí òºëèéí ýçýí* øàãíàëаар 2003 оноос хойш 26 малчин, “Аймгийн алтан төлийн эзэн”-ээр 2005 оноос хойш 72 малчин, “Аймгийн тэргүүний фермер”-ээр 2005 оноос хойш 28 фермер, “Аймгийн тэргүүний малчдын бүлэг”-ээр 2012 оноос хойш 3 бүлэг, “Аймгийн хөдөө аж ахуйн хөдөлмөрийн аварга мэргэжилтэн”-ээр 25 мэргэжилтэн шалгарсан амжилттай хамт олон юм.

Дөрөв. МАЛ ЭМНЭЛГИЙН АЛБАНЫ ТҮҮХ 2015- 2017 он

Мал эмнэлгийн алба 2015 он:

Монгол улсын засгийн газрын  2015 оны 1- дүгээр сарын 12-ны  8-р тогтоолд Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож  Хүнс хөдөө аж ахуйн газар болон өөрчлөгдөж 4 хэлтэс 39 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулан ажиллаж эхэлсэн.

Мал эмнэлгийн алба нь төвдөө 5 малын их эмч, 1 жолооч, 1 лаборант, 27 суманд МЭҮТ-ийн  малын эмч 23 ,   сумдад 93 хувийн  мал эмнэлэгт  малын их эмч 50, бага эмч 43, мал зүйч 6 нийт  99 мэргэжилтэн  ажиллаж, Баян, Баяндэлгэр, Баянчандмань, Мөнгөнморьт сумдын  МЭҮТ-т малын эмч ажиллаагүй.

Мал эрүүлжүүлэх арга хэмжээг халдварт, паразит өвчний эпидемиологи судалгааг үндэслэн 15 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 1876,5 мян/тол , паразиттах өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 5035,0 мян/тол малыг хамруулснаар  2013 онд нийт малын 44,6% , 2014 онд 52,7%-ийг халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтанд  хамруулж, үйлчилгээний хүрээ урьд оноос 30,5%-иар өссөн.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6-р сарын 29-ны өдрийн 53-р тогтоолоор Мал эмнэлэг, үржлийн  197 нэр төрлийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнэлгээг шинэчлэн батлуулж мөрдөж эхэлсэн.

Алтанбулаг, Өндөрширээт, Баянцогт, Лүн, Эрдэнэсант, Баянжаргалан, Угтаал суманд галзуу, Зуунмод,  Баянчандмань, Баянөнжүүл, Цээл, Сэргэлэн, Жаргалант суманд үхрийн хорт салст халуурал, Эрдэнэ суманд дуут хавдар өвчин бүртгэгдсэн.

Аймгийн Онцгой байдлын газартай хамтран жил бүр 3-4 суманд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулах, авах арга хэмжээний чиглэлээр  Бүрэн, Баяндэлгэр, Сэргэлэн суманд сургалт зохион байгуулж мал эмнэлгүүдийн чадавхийг сайжруулан ажиллаж байна. 

МЭАЦ-ийн лабораторийн   оношлох болон тандах шинжилгээнд хамрагдалт урьд

оноос 12,1%-иар  нэмэгдэж , халдварт өвчний голомтын болон малын хашаа байрны халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ урьд оноос  36,4%-иар нэмэгдсэн.

          Хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангуулах , сүрьеэ, лейкоз өвчнөөс эрүүлжсэнийг баталгаажуулах зорилгоор Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Аргалант,Угтаал, Цээл, Зуунмод  7 сумдын 23 багийн 151 өрхийн 2247  үхэрт Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрсөн  стандарт арга зүйн дагуу  ийлдсийн шинжилгээ хийж улсын МЭАЦТЛ-иор  баталгаажуулан эерэг урвал үзүүлээгүй болно. 

          Шүлхий , гахайн халдварт өвчнөөр тайван болохыг баталгаажуулах шинжилгээний дээжийг 5 сумын 10 багийн 60 малчин өрхийн 1200 цусны ийлдэс авч аймгийн лабораторит олон улсын шинжилгээний арга шүлхийн вирусын бүтцийн бус уургийн эсрэг бием илрүүлэх ELISA урвалаар шинжлэн  баталгаажуулсан.

Засгийн газрын 2010 оны 247-р тогтоолоор байгуулагдсан Лүн сум дахь

МЭХЦХЦэгт Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч   2  ,  малын их эмч  5 , ариутгагч 3, харуул  3 нийт  13 мэргэжилтэн ажиллаж , 4674 тээврийн хэрэгсэлд  мал эмнэлэг ариун цэврийн хяналт шалгалт хийж, 20757 иргэнд  зөвлөгөө өгч ,  46,7 мян.м2 талбай  ариутгаж халдваргүйжүүлсэн.

          “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хөрөнгө оруулалтаар Канад улсад үйлдвэрлэсэн 34 сая/төг-ний үнэ бүхий  мал угаалгын зөөврийн ванн, хашаа, вакцин хадгалах зөөврийн хөргүүр , халдваргүйтгэлийн багаж төхөөрөмж мананцаржуулагч  зэргийг олгож үйлдвэрлэлд нэвтрүүлж , зөөврийн ванн нийлүүлсэн “Мед монгол “ ХХК нь  малын эмч нарт ванн ашиглах  талбайн болон танхимийн сургалтыг зохион байгуулсан.

Малын эмч нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон хувийн хэвшилд ажиллаж буй малын эмч нарыг гадаад, дотоодын сургалтанд хамруулснаар БНХАУ-ын Засгийн газрын хөтөлбөрөөр шууд харилцаат Жилинь мужийн Чанчунь хотод зохион байгуулсан “ Мал амьтны халдварт өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт,эпидемиологи” сэдэвт 20 хоногийн сургалтанд ХХАА-н газрын 7 мэргэжилтэн оролцож Хятад улсын хөгжил дэвшил, технологитой танилцсан.

           ХААИС –тай хамтран малын эмч нарын туслах техникч бэлтгэх 45 хоногийн сургалтанд 12 сумын 13 иргэнийг суралцуулж сертификат олгож ажлын байрыг нэмэгдүүлсэн.

          Төвийн бүсийн “ Мал эмнэлгийн чухал асуудлууд -2015”сэдэвт онол үйлдвэрлэлийн бага хурал Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж 21 сумын 36 малын эмч оролцож Эрдэнэсант сумын “Хонхор нуур” ХХК-ны малын их эмч С. Алтансүх “ Хувийн мал эмнэлгийн өнөөгийн байдал” илтгэл тавьж оролцсон.

           Мал эмнэлгийн салбарт олон жил идэвхи зүтгэлтэй ажилласан мал эмнэлгийн албаны  мэргэжилтэн  Намжил овогтой Энхтуяа “ Хөдөлмөрийн хүндэт медалиар , Аймгийн  “ Хөдөө аж ахуйн аварга мэргэжилтэн” цол тэмдгээр Заамар сумын “Удмын сан” ХХК-ны захирал малын эмч Б. Энхжаргал, Эрдэнэ сумын 2  ахмад малын эмч Б. Баасанжав, Б.Бадамсэд ХХАА-н тэргүүний ажилтан цол тэмдэг, оны шилдэг тасгаар Баянчандмань сумын МЭҮТ, шилдэг малын эмчээр Эрдэнэсант сумын Баянбөөр ХХК-ны малын эмч М. Сарантуяа нар   шалгарч шагнагдсан.

Мал эмнэлгийн алба 2016 он:

Мал эмнэлгийн алба 5 малын их эмч 1 лаборант, 1 жолооч, 27 суманд 95 мал эмнэлгийн нэгжид  малын их эмч 65, бага эмч 50, мал зүйч 19 ажиллаж малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэл гарган ажиллаж байна.Тус онд ХХАА-н газар нь улсдаа 1-р байранд шалгарч ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

          Малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 16 нэр төрлийн вакцинжуулалтанд  давхардсан тоогоор 5862,9 мян/тол,  паразиттах өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 4924,6 мян/тол мал хамрагдаж  төлөвлөгөөг  99,8-140,8%-иар биелүүлсэн.

Оношлох шинжилгээнд 21,6 мян/малыг хамруулж сүрьеэ, лейкоз өвчнөөс эрүүлжсэнийг батлах шинжилгээг Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Зуунмод сумдын саалийн үнээнд хийж өвчний сэжигтэй болон эерэг дүн илрээгүй.

Гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт ид ихэсэж  зүүн аймгуудыг бүхэлд нь хамрасны улмаас  хонины цэцэг өвчнөөр Төв аймгийн 14 сумын 104  голомтын 126 өрхийн 3917 хонь өвчилж заавар журмын дагуу хорио цээрийн дэглэм тогтоон 15 сумын 846,3 мян/хонийг вакцинд хамруулж өвчний халдварлалтыг зогсоосон.

ХХААХҮ-ийн сайдын 2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн А/67 тоот тушаалаар батлагдсан “ Хонь ,ямааны цэцэг өвчинтэй тэмцэх заавар, лабораторийн шинжилгээнд дээж авах,  халдваргүйтгэл, устгал”-ын зааврыг баримтлан  гоц халдварт өвчний голомтонд øóóðõàé, çºâ îíîøëîãîî õàòóó õîðèî öýýð, вакцинжуулалт гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байв. Хонины цэцэг өвчний 104 голомтонд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ХХААГазраас давхардсан тоогоор 163 хүн , 34 техник, сумын мэргэжлийн ангийн 658  хүн, 158 техник бэлэн байдалд ажиллаж  байнгын ажиллагаатай 38 пост  хяналтын цэгүүдэд  хорио цээрийн бүс тогтоон, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулах, анхааруулга тэмдэг байрлуулах, өвчтэй малыг устгах, хүн, тээврийн хэрэгсэл, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллалаа.

 Баян , Баянцагаан , Баянжаргалан суманд 2016 оны 8-р сарын 24–нөөс шүлхий өвчний сэжиг илэрч, малын эмч нар газар дээр нь ажиллан, дээж авч оношийг баталгаажуулснаар 8 өрхийн  үхэр 140 толгой, хонь 66 толгой, ямаа 5 толгой бүгд 211 толгой мал өвчилснийг зааврын дагуу устгаж 10 сумын 2052,8 мян/малыг вакцинжуулсан.

Шүлхий, хонины цэцэг өвчинтэй тэмцэх арга хэмжээнд Аймгийн Онцгой комиссын 22 удаагийн  шийдвэрээр  Засаг даргын нөөц сангаас  175,7 сая төгрөгийн  төсөв хөрөнгө шийдвэрлүүлэн нэмэлтээр  хлорын шохой 2,5 тн, хайкоп 60кг, халдвар хамгааллын хувцас 570 ширхэг, 10 ширхэг автомакс зэргийг авч  379,4 мян/м2 талбай, 22737 тээврийн хэрэгслийг  халдваргүйжүүлэн өвчлөлийг бүрэн зогсоосон.

Аймгийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар 27 сумын МЭҮТ-ийн  гамшгийн бэлэн байдлыг хангуулах, гоц халдварт өвчний оношлогооны чадавхийг сайжруулах зорилгоор мал эмнэлгийн ажил үйлчилгээний иж бүрэн 8 нэр төрлийн багаж төхөөрөмжийг олгож 35,7 сая/төг зарцуулж хөрөнгө оруулалт хийгдсэн.

 НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэмжлэг, Аймгийн Засаг даргын тамгын газар, ХХАА-н газар хамтран “ Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, “Малын гоц халдварт хонины цэцэг өвчинтэй тэмцэх стратеги, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх” сэдэвт семинар, зөвөлгөөн, сургалтыг зохион байгуулж 27 сумын 150 гаруй мэргэжилтэн, ХХААЯ, ХААИС, МЭАЦТЛаборатори, Улсын ОБГ, МХЕГ, Монголын мал эмнэлгийн холбооны холбогдох мэргэжилтнүүд оролцож мэргэжлийн зөвлөмж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өгч ажилласан. Энэ үеэр малын эмч нарт хөдөлмөр хамгааллын  өвлийн иж бүрэн дулаан хувцас олгож эмч нарт урам хайрласан.

Мал эмнэлэг үржлийн тасгийн 17 сумын малын эмчид мал эмнэлгийн улсын байцаагчийн эрхийг олгож  мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдэд   МЭАЦ-ийн хяналт ,  мал эмнэлгийн  ажил үйлчилгээнд тавигдах улсын хяналт сайжирсан.

Халдварт өвчний 1999-2016 оны өвчлөл, хорогдол, шинжилгээ, вакцинжуулалтын талаар шинэчлэсэн судалгааг гаргаж мэдээллийн санд бүртгэн баяжуулалт хийгдсэн.

УМЭАЦТЛ-иос Швейцарийн Хөгжлийн агентлагын “Малын эрүүл мэнд “төслийн хүрээнд аймгуудын МЭАЦ-ийн лабораторийг цахим сүлжээнд холбож шаардагдах  комьпютер, өнгөт канон зэргийг суурилуулан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж шинжилгээний арга зүй, дүгнэлт, шинжилгээ хийсэн байдал , хяналт тавих , мэдээлэл дамжуулах зэрэг нь  шуурхай нэгдсэн систем программд холбогдож ашиглаж эхэлсэн.

27 сумын МЭҮТ-ийн болон хувийн мал эмнэлгийн нэгжийн малын эмч нарт “ Мал амьтны эмгэг анатомийн задлан шинжилгээний онол, дадлага, иж бүрэн задлан шинжилгээ хийх, дээж авах, дээжний дагавар хуудас, тархвар зүйн асуумж, судалгааны шинэ хуудсыг хэвшүүлэх , мэдээ тайлан өгөлтийг эрчимжүүлэх” сэдэвт талбайн болон танхимын сургалтыг Эрдэнэ, Лүн суманд зохион байгуулж 157 малын эмч нарыг хамруулан бүсчлэн зохион байгуулсан. 

Онцгой байдал, Эрүүл мэндийн газартай хамтран Мөнгөнморьт, Баянцагаан суманд гамшгийн үеийн гоц халдварт хонины цэцэг өвчний үед авах арга хэмжээ, Халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, халдвартай малтай харьцсан үеийн халдваргүйтгэл, өвчилсөн малыг устгах” сэдвээр сургалт зохион байгуулж 196 иргэн хамрагдсан.

Лүн сумын Мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэгийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Дэлхийн банк, Мал аж ахуйн маркетинг төслөөс  зөөврийн ажлын байрны барилга, иж бүрэн компьютер, нөөтбүүк, зургийн аппарат зэргийг олгож ажиллах нөхцлийг сайжруулж өглөө.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зохион байгуулагдсан зүүн бүсийн мал эмнэлгийн онол үйлдвэрлэлийн бага хуралд 15 сумын 33 малын эмч оролцлоо.

ХХАА-н Яамны мал хамгаалах сангаас  мал эмнэлгийн нэгжүүдийн дунд “Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 5368:2011 стандартын шаардлагыг хангуулах, дэмжих зорилгоор төсөл шалгаруулан Баянжаргалан сумын Баян Эрхтий, Шинэ-ус сүрэг, Баянхангай сумын Атар-ирээдүй мал эмнэлгүүд шалгарч 5 сая/төг-ний санхүүжилт авч үйл ажиллагаагаа өргөтгөсөн.

Мал эмнэлгийн алба 2017 он :

Аймгийн Засаг даргын 2016 оны А/732-р захирамжийг үндэслэн ХХАА-н газрын бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт орсноор мал эмнэлгийн албаны даргаар Борхүү овогтой Болдбаатар үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж албанд  7  их эмч 1 лаборант, 1 жолооч нийт 9  хүний орон тоотойгоор ажиллаж эхэлсэн.

27 суманд МЭҮТ-ийн 81 мэргэжилтэн, 95 хувийн мал эмнэлэг , хувийн 1 лаборатори, 15 суманд 17 малын эмийн сан ажиллаж мал эмнэлгийн албыг өргөтгөх эх үүсвэр тавигдаж эхэлсэн.

“Мал амьтны эрүүл мэндийн тухай” “ Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, хэлэлцүүлэг  төслийн шатандаа хэлэлцэгдэж Монгол улсын их хурлаас 2017-12-8-ны өдөр батлагдан 2018- оны 6-р сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх болсон.

ХАА-н салбарт хөгжлийн шинэ шат эхлэж “Мах, сүүний аян”, “Монгол мал”, “Малын эрүүл  мэнд” , “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” зэрэг  үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэсэн он байлаа.

2017 оны хавар мал өвөлжилт, хаваржилт, төллөлт хүндэрч байгалийн давагдашгүй хүчин зүйлээс мал сүргийг хохирол багатай авч гарахын тулд “Хандивын аян” өрнүүлж гар тэжээл бэлтгэж өгөхийг төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалан ажилласан.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн зорилтыг хангуулан “Малчдыг чадавхижуулах “сургалтыг 27 суманд зохион байгуулж “Малын эрүүл мэнд – Малчин таны оролцоо”  сэдвээр сургалт семинарыг зохион байгуулж 1000 гаруй малчдыг хамруулсан.

ХХААХҮЯамнаас орон нутгийн хөгжлийн зорилт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Төв аймгийн 27 сумын МЭҮТасагт “ Ямаха” брэндийн мотоцикл, ХХАА-н газарт “Фургон” маркийн авто машиныг олгосон.

Малын халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 1597,5 мян/тол , шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтанд 20 сумын 988,7 мян/тол, паразиттах өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 5516,5  мян/тол малыг хамруулж 96%-иар биелүүлсэн.

Сэргэлэн, Алтанбулаг, Эрдэнэ сумын 3 голомтонд 10 сумын 55 өрхийн 888 мал шүлхий өвчнөөр өвчилж зааврын дагуу тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн  18 хяналтын пост 65 төрийн албан хаагч ажиллажаймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 9,25 сая/төг зарцуулан  шүлхийн халдварлалтыг зогсоосон.

Хонины цэцэг өвчний халдварлалт 2016-2017 оныг дамжин 9 сумын 59 өрхийн 3163 хонь өвчилж зааврын дагуу тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн 27 сумын 6475 өрхийн 3523,6 мян/хонийг вакцинд хамруулан , 46 хяналтын постонд 138 төрийн албан хаагч ажиллаж халдварыг бүрэн цомхотгосон.

Вакцинжуулах арга хэмжээг шуурхай зохион байгуулан 66 ажлын хэсэгт 185 малын эмч ажилласан.

 Аймгийн Засаг даргын 2017 оны А/220-р захирамжийн дагуу “ Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн сарын аян” зохион байгуулж гоц халдварт өвчний голомт бүхий сумдын  голомт, устгалын цэгийг халдваргүйжүүлэх  2  ажлын хэсэг сумдад  бүсчлэн ажиллаж 2434 хашаа байрны 311,7 мян/м2 талбайг халдваргүйжүүлсэн. 

Шүлхий өвчнөөс эрүүлжсэнийг баталгаажуулах серомониторинг, бог малын мялзан өвчний байгалийн халдварын тархалтыг тогтоох тандалт шинжилгээнд Баян, Баянжаргалан, Сэргэлэн, Зуунмод,Баянцагаан сумдын 2 багийн 100 малчин өрхөөс 960 дээж авч вакцины дараах дархлаанын идэвхи шалгахад 91,3%-ийн дүнтэй гарсан.

 Монгол улсын  зүүн болон төвийн аймгуудыг  хамарсан малын гоц халдварт шүлхий өвчний халдварлалт буурахгүй байгаатай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2017 оны 257, 284 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2017 оны 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн Төв аймгийн Баянцагаан “Ногоон дов”, Жаргалант “24 –ын давааны наана “ сумын нутагт 24 цагийн ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын постыг ажиллуулах шийдвэр гарч  Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн алба хамтран 3 сарын  хугацаанд  малын шилжилт хөдөлгөөн, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд  тавих хяналтыг сайжруулан , тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлж , зөрчлийг арилган иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг өгч ажиллалаа.

Улсын МЭҮГ-ын 2017-01-18-ны 26 тоот  зөвлөмжийг удирдлага болгон  МЭҮН-ийн стандарт үзлэгийг ХХАА-н газрын даргын 2017 оны 11-р сарын 06-

ны өдрийн А/43 тоот тушаалыг хэрэгжүүлэн тусгай удирдамжийн дагуу  , MNS 5368: 1:2:3-2011 стандартын дагуу бүсчилсэн 4 ажлын хэсэг ажилласан.

Аттестатчлалд  27 сумын 94 аж ахуйн нэгж хамрагдаж, А  үнэлгээтэй 25 нэгж, В үнэлгээтэй 69 нэгж дүгнэгдлээ.  Хамрагдаагүй нэгж 1  Мөнгөнморьт Босго халдун /  27 сумын   42 нэгж  зориулалтын ажлын байртай ба нийт нэгжийн  44,6% , түрээсийн байр  19 нэгж  20%, ажлын байргүй 33 нэгж   35%  эзлэж  2013 оны аттестатчлалын дүнтэй харьцуулахад ажлын байрны үзүүлэлт  13%-иар өссөн.

МЭАЦ-ийн лаборатори  9 сум  11 лабораторитой болж 4 лаборатори Сэргэлэн, Баянжаргалан, Борнуур, Зуунмод сумдад нэмэгдлээ.

 Аймгийн хэмжээнд малын их эмч  65 ажиллаж  байгаа нь 2013 оноос 12%-иар өсч,  бага эмч 51   туслах ажилчин  83-360 иргэн   байнгын болон түр ажлын байраар хангагдан ажиллаж байна.  Итгэмжлэлтэй эмч  90, дуудлагын унаа тээврийн хэрэгсэл 94, зөөврийн хашаа 27 сум 48, суурин болон зөөврийн угаалгын ванн 27 сум 62, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж 27 сум 85, вакцин хадгалах зөөврийн хөргүүр 27 сум 165 ш дүгнэгдлээ.

          МЭҮН-үүд нь Монгол улсын хууль, тогтоол заавар, журам, стандартын дагуу ажиллаж, үйл ажиллагааны төлөвлөгөө,  гэрээ,   малчин өрхөд малын  эрүүл мэндийн дэвтэр  олгох , мал эмнэлгийн бэлэн байдлыг   хангах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгож баталгаажуулалт гарган ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хүрээгээр нэг нэгжид  дундчаар 46513 мал ноогдож байгаа нь 2013 онтой харьцуулахад 22,3%-иар өссөн ба  гоц халдварт, халдварт ,паразит өвчний арга хэмжээнд жилд дундчаар 7,5 сая/малыг  давхардсан тоогоор хамруулж байна.

Аймгийн Засаг даргын  2016-2020 оны  үйл ажиллагааны  хөтөлбөрт “Нүүдлийн  мал эмнэлэг” хөгжүүлэх чиглэлээр тусгагдаж  журам боловсруулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж  батлан хэрэгжүүлжснээр  Баянжаргалан /Баянэрхтий сүрэг, Шинэ ус сүрэг/, Заамар /Удмын сан/ , Борнуур /Монгол ханд/, Эрдэнэ /Цэмбэл/,  Бүрэн Баясгалан уул/, Эрдэнэсант Баян-Бөөр,Баянөнжүүл / Мөнхмандуухай/ зэрэг 7 сумдын 8 нэгжид “Батламж” олгосон.

Мал эмнэлгийн алба 2018 он:

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 4-р сарын 27-ны шийвэрээр мал сүргийг  эрүүлжүүлэх , урьдчилан сэргийлэх арга хэмжээг жил бүрийн 5-р сарын 1-нээс 10- дугаар сарын 20-ны дотор орон даяар зохион байгуулж , графикт хугацаанд  вакциныг нийлүүлж, технологийн дагуу    вакцинжуулж үр дүнг дархлаа, тандалтын шинжилгээгээр дүгнэн эмч нарын хариуцлагыг нэмэгдүүлж ажиллах он болгон зарласан билээ.

“Мал амьтны эрүүл мэндийн тухай”  хууль 2018 оны 6-дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2018 оны 8-р сарын 22-ны 267-р тогтоолоор  Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулах шийдвэр гарч даргаар нь                      малын их эмч Д. Түмэндэмбэрэл томилогдож , Улсын мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 9-р сарын 12-ны Б/29-р тушаалаар  аймгийн мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Борхүү овогтой Болдбаатарыг томилсон.

Мал эмнэлгийн газарт  ажиллах ажилтнуудыг  бүтэц орон тооны дагуу мал эмнэлгийн газрын даргын 10 -р сарын 20-ны Б/01 тоот  түр тушаалаар Лүн сумын МЭХЦХЦэгт 12, мал эмнэлгийн газарт 9 ажилтан албан хаагч ,  22 суманд мал эмнэлгийн тасаг байгуулагдаж,  тасгийн дарга нарыг  газрын даргын Б/02 тушаалаар 22 малын эмчийг  түр томилсон. 

Мал эмнэлгийн газрын нягтлан бодогчоор Баасанжав овогтой Санчирыг 2018 оны 10-р сарын 20-ноос томилон ажиллуулж эхэлсэн.

Монгол улсын Засгийн газрын “ Төрийн албаны сахилга хариуцлага , дэг журмыг чангатгах тухай “ 2018 оны 258-р тогтоолыг хэрэгжүүлэн ажилласан.

Монгол улсын сайд,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2018 оны 1-р сарын 23-ны 265/72 тушаалаар “ Төрийн албаны шинэчилсэн найруулга хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд ажиллаж буй төрийн  жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулж мал эмнэлгийн газраас  Ж.Рэнцэнбаатар, Б.Болдбаатар, О.Бүрэнжаргал,  М.Болдбаяр, Б.Сансар нар орж мэргэжлийн түвшингээ үнэлүүлсэн.

Монгол улсын төрийн захиргааны албан хаагчийн тангарагыг Баатар овогтой Мөнхдэлгэр өргөж мал эмнэлгийн газарт шинэ боловсон хүчин нэгээр нэмэгдлээ.                 Малын их эмч М.Болдбаяр улс тунхагласны баярын өдөр аймгийн ИТХурлын “ Хүндэт жуух бичгээр шагнагдав.

ХХААХҮЯамны сайдтай байгуулсан гэрээгээр халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 1471,8 мян/тол малыг хамруулж, гоц халдварт болон бруцеллёз өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 1134,0 мян/ малыг хамруулж төлөвлөгөөг 95,8-98,2%-иар биелүүлсэн.

 Мал эрүүлжүүлэх арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор угаалганд 2142,6 мян/тол, туулгалтанд 1029,4 мян/тол, боловсруулалтанд  2054,6 мян нийт 5079,9 мян/малыг хамруулан,  мян/м2 талбайг халдваргүйжүүлэн , шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинд 27 сумын 510,6 мян/тол малыг хамруулж 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллаж байна.

Төв аймгийн Төрийн аудитын газрын даргын 2018 оны 11-р сарын 2-ны өдрийн А/28 тоот тушаалаар гүйцэтгэлийн аудитын тайлан баталгаажуулах” тухай тушаал гарч 2016-2018 оны  “Малын вакцинжуулалтын зардлын зарцуулалт, үр дүн”-д аудит хийж дүгнэлт, зөвлөмж хүргүүлж ажиллалаа.

2017-2018 оны өвөлжилт, хаваржилт  хүндэрч цас их орсон, шүлхий өвчний тархалт нэмэгдэж халдварлалт буурахгүй байгаатай  холбогдуулан аймгийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар өөр аймгийн нутаг дэвсгэрт отор хийсэн малын шилжилт хөдөлгөөнийг хянах, шүлхий өвчний халдварыг зогсоох, отрын малыг халдваргүйжүүлэн эрүүл бүсрүү нэвтрүүлэх, шуурганд уруудсан малын эрлийн ажлыг хэсэг байгуулах зорилготой  Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, сумын Онцгой комисстой  хамтарсан 3 ажлын хэсэг сумдад ажиллаж     халдваргүйжүүлэлтийг хөдөлгөөнт байдлаар    зохион  байгуулж   6 сумын  221 өрхийн 158,7 мян/тол малд үзлэг тандалт хийж , халдваргүйжүүлсэн.

2018 оны 1,4 -р сард  Баянцагаан , Эрдэнэсант, Зуунмод, Жаргалант , Алтанбүлэг сумдын 30 өрхийн  354 үхэрт  гоц халдварт шүлхий өвчин оношлогдож  хөдөлгөөнт болон байран 6 хяналтын постонд улсын байцаагч 4, цагдаа , онцгой байдлын газар, сумын ЗДТГ  нийт 21 албан хаагчид   ажиллаж 2162 тээврийн хэрэгслийг шалгаж , 6454 зорчигч иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээлэл өгч 9,3  мян/м2  талбайг халдваргүйжүүлсэн.

Улсын мал эмнэлэг үржлийн газрын даргын 2018 оны А/30 тоот тушаал , Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын баталсан  удирдамж, аймгийн Засаг даргын  2018 оны А/524 захирамжаар бруцеллёз өвчний тандалт шинжилгээг  27 сумын 26.6 мян/толгой хээлтүүлэгчийг шинжилгээнд хамруулах, дээж авах ажлыг зохион байгуулан  24,2 мян хээлтүүлэгчийг шинжлэж бруцеллёзын халдварлалтыг тогтоолоо.

Гоц халдварт өвчний голомт болон малын шилжилт хөдөлгөөн хянах зорилготой  25  хорио цээр хяналтын цэгийг байгуулан   247  төрийн албан хаагч болон туслах ажилчин ажиллаж ,  38158 тээврийн хэрэгслийг шалгаж 152,9  мян/м2,   6850 хашаа байрны 650,5  мян/м2,  бусад  обеъктийн 227,5 мян/м2 нийт 1030,9 мян/м2 талбайг халдваргүйжүүлж , 98,1%-тай  хэрэгжсэн.

Гоц халдварт шүлхий өвчний халдварлалт буурахгүй байгаатай холбогдуулан  Засгийн газрын 2017 оны 257, 284-р тогтоол,  Улсын онцгой комиссын 2017 оны 02 тоот албан даалгавар,   Аймгийн Засаг даргын 2018- оны  А/19, 91 –р захирамжийг хэрэгжүүлэх  зорилгоор Цагдаа, Онцгой байдал, Тагнуул , Мэргэжлийн хяналтын газруудтай   хамтарсан 3  ажлын хэсэг Алтанбулаг, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Лүн, Баян, Баянцагаан, Баянжаргалан, Баянөнжүүл   сумдад  ажиллаж  гоц халдварт өвчнөөс сэргийлэн отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн, отрын малыг эрүүл бүсрүү халдваргүйжүүлэн нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж тус тусын мэргэжил арга зүйн зөвлөмж зөвлөгөө өгч  , халдваргүйжүүлэлтийг хөдөлгөөнт байдлаар    зохион  байгуулж  ажилласан.

МЭАЦ-ийн үзлэг шинжилгээнд  мах махан бүтээгдэхүүн 5303,1 тн,  сүү сүүн бүтээгдэхүүн 6850,2 тн, арьс шир түүхий эд 881,0 мян/ш, ноос, ноолуур 8590 тн ,  амьд мал 161940 толгой хамрагдаж  гарал үүслийн гэрчилгээ олгон баталгаажуулж хүнсний зах зээлд нийлүүлсэн.

Монгол Улсын шадар сайд,  Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, Аймгийн Засаг даргын А/632-р захирамжийн дагуу  “Гамшгаас  хамгаалах иж бүрэн сургууль”- ийг зохион байгуулж мэргэжлийн анги нь  Монгол улсын шадар сайдын 2013 оны 05-р тушаалаар  батлагдсан “ Мал амьтны гоц халдварт өвчний голомтод хээрийн мал эмнэлэг дэлгэн ажиллах “ заавар “ Мал амьтны шүлхий өвчинтэй тэмцэх зааврыг баримтлан  голомтын , сэжигтэй, хамгаалалтын бүсийн үйл ажиллагааг амжилттай дэлгэн үзүүлэн Улсын Онцгой байдлын газар, Аймгийн Засаг даргын хамтарсан “Өргөмжлөл”, газрын дарга Б.Болдбаатар сарын цалингаар шагнууллаа.

Хувийн мал эмнэлгийн нэгжийн эмч нарын итгэмжлэлийн , ВИ-И-ТЕ-НЕТ төрийн бус байгууллагын  малын эмч нарын үргэлжилсэн сургалт зохион байгуулагдаж эмч нар хамрагдан мэдлэгээ дээшлүүлсэн.

Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан “Төвийн бүсийн зөвөлгөөн-2018” аймгуудын бүсчилсэн сургалт , спортын арга хэмжээнд  ширээний теннисний төрөлд  ХХАА-н газрын малын их эмч Н. Энхтуяа, Баянцогт сумын МЭҮТ-ийн мэргэжилтэн Ч. Алтангэрэл нар Мөнгөн медаль, гар бөмбөгийн төрөлд Хүрэл медаль авч амжилттай оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний “Дундын хоршоо” төрийн бус байгуулагаас  21 аймгийн хэмжээнд зохион байгуулсан  “Малын эмчийн өдөр”  спортын арга хэмжээнд мал эмнэлгийн газраас бие даан амжилттай оролцож сумдын болон газрын мэргэжилтнүүдийг хамруулсан.

Төв аймгийн АДХГЗ-ны ХАА эрхэлсэн орлогч дарга,

аймгйин нэгдлийн зөвлөлийн дарга, ХААУГ, ХХААГ, ХХААЖДҮГ-ын

ХХААГ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийн жагсаалт

           2019.05.17

 Овог нэрЯмар  шийдвэрээр  Хугацаа /он/Ажилласан жил сар
1.Жамба ДамдинМАХН-ын                  Төв хорооны шийдвэрээр1952-19542 жил
2.Хүүхэнээ Шаравдорж 1954-19556 сар
3.Дамба Сундуй 1955-19557 сар
4.Ядам Намжаа 1955-19571 жил 5 сар
5.Н. Цэрэндэндэв 1957-19588 сар
6.Б. Дашдорж 1958-195810 сар
7.Р. Чимэдцэрэн 1958-19591 жил
8.Г. Нямаа 1959-19601 жил
9.Б. Дэжид 1960-19611 жил
10.Ж. Чойсүрэн 1961-19621 жил 6 сар
11.П. Шинжээ 1962-19631жил 4 сар
12.Х. Сэтэв 1963-19662 жил 9 сар
13.Ч. Дашдэмбэрэл 1966-19693 жил 4 сар
14.Б. Насанжаргал 1969-19722 жил 7 сар
15.Ч. Дашдэмбэрэл 1972-19742 жил
16.Мандаа Нямаа 1974-198915 жил 1 сар
17.Мондоо Мэндбилэг 1989-19923 жил
18.Гомбосүрэн Батмөнх 1992-19942 жил
19.Манал СамданАймгйин Засаг даргын шийдвэрээр1998-20013 жил
20.Балчин ГалааАймгйин Засаг даргын шийдвэрээр2001-20044 жил
21.Галт Бат-ЭрдэнэАймгйин  Засаг даргын шийдвэрээр2004-20084 жил
22.Равжаа МөнгөнхайчАймгйин Засаг даргын шийдвэрээр2008-20124 жил
23Лхагвасүрэн ДаваасүрэнАймгйин Засаг даргын шийдвэрээр2013-20164 жил
24Баасанжав ЖамбалдоржАймгийн Засаг даргын шийдвэрээр2016-20204 жил