Төсөл сонгон шалгаруулалт

    916
    1
    SHARE

    Төслийн нэр: “СҮҮ-МАХНЫ ЧИГЛЭЛИЙН МОНТБИЛЛЯРД
    ҮҮЛДРИЙН ҮХРИЙН ДЭМЖЛЭГ”
    Төсөл шалгаруулалтын дугаар: СМҮТСШ/22/06/10/ХХААГ
    Төслийн сонгон шалгаруулалтад оролцох хоршоо нь эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй газар тариалангийн болон тэжээл тариалах боломжтой бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг хоршоодыг төслийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
    Төсөл нь ХХААГ/2021005 дугаартай ажлын гүйцэтгэгч “Нүүдэлчин-Агро ферм”ХХК-аас нийлүүлэх Монтбиллярд үүлдрийн 1 /нэг/ толгой хээлтэй /хээлийн 3-6 сар/ үржлийн үхрийн үнэ 12,500,000 /арван хоёр сая, таван зуун мянга/ төгрөг байна.
    Хоршоо нь төслөөр авах үхрийн үнийн 10 /арван/ хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг урьдчилан тушааж гэрээ байгуулна. Үлдэгдэл төлбөрийг 4 /дөрвөн/ жилийн хугацаанд аймаг хөгжүүлэх санд хувааж төлнө.
    Хоршоо нь дараах болзолыг хангасан байна. Үүнд:
    -Тухайн суманд бүртгэлтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх
    -Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх
    -Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх
    -Хоршоолох үйл ажиллагааны талаар зохих мэдлэг, туршлагатай байх
    Шаардлагыг хангасан хоршооны боловсруулсан төсөл дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
    -Тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх
    -Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх
    -Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх
    -Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх
    -Мэргэжлийн мал зүйчтэй байх /гэрээгээр хамтран ажилладаг байх/
    Төслийн сонгон шалгаруулалтад оролцох хоршоо нь өөрийн баримт бичгийг битүүмжлэн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын бичиг хэрэгт бүртгүүлэн хүлээлгэн өгнө.
    Төслийн баримт бичгийг бүртгүүлсэн хоршоо төслийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй.
    Сонирхсон хоршооны гишүүд төслийн баримт бичиг болон бусад мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно.
    ХАЯГ: Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – Мал үржлийн алба
    Утас: 70273066, 99776699, 85163782

    1 COMMENT

    LEAVE A REPLY