Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг Батлан даалттай зээлээр дэмжих нь” арга хэмжээ Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд эхэллээ. Орон нутгийн ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээнд ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, Зээлийн батлан даалтын сангийн Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Батзогсох, НЖДҮҮДТөв, НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Хаан банкны төв салбарын захирал Б.Золбаяр, Аймгийн ЗДТГазрын дарга М.Отгонбат нарын албаны хүмүүс, 80 гаруй ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.