Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

            Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон бэлчээрийн малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, мал сүргийн бүтцийн зохистой харьцааг бүрдүүлэх, бэлчээрийн газрын доройтлыг бууруулж, нөхөн сэргээх, байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон сорт, технологийн шинэчлэл, эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй нэвтрүүлж, нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх,  тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах, зээл хөрөнгө оруулалтаар дэмжих замаар тогтвортой газар тариалан эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэт технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах,  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн сүлжээг боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих замаар бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ажлын байр нэмэгдүүлэх, шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг ахиулан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан, олон улсын стандартад нийцсэн ХАА-н бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн бодит орлого, амьдралын түвшинг дээшлүүлэхэд оршино.

АЛСЫН ХАРАА

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, хоршоо, дотоод худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулан үр дүнд хүргэх

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

            Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг ханган  мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, орлого, бүтээмжийг өсгөн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ

            Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлого, хөтөлбөр, тогтоол, шийдвэрийн хэрэгжүүлэн, мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, хөнгөн, хүнс, хоол үйлдвэр, хоршооны салбарын үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах, хүн амыг эрүүл, баталгаат, шим тэжээллэг хүнсээр хангаж төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:

            Байгууллага нь Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжих хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хөтөлбөр, төслийн баримт бичигтэй уялдуулан хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулж, сумдын Хөдөө аж ахуйн тасгийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, үйлчилгээ үзүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай асуудлаар шуурхай зохицуулалт хийх талаар арга хэмжээг төлөвлөж батлуулан хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах ажил, үйлчилгээг эрхэлнэ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эдийн засаг, төсвийн тооцоо, хөрөнгө оруулалт, урсгал зардлын төсвийн төлөвлөлт, санхүү, төсвийн хэрэгжилт, тайлагналт, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллана.

  1. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийгнэвтрүүлэн, малын үүлдэрлэг байдлыг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх замаар  өндөр ашиг шим бүхий зохистой тооны мал сүргийг мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд үржүүлэхэд /фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд/ дэмжлэг үзүүлнэ.
  2. Малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, нөөцийг тогтоох, төлөв байдлыг үнэлэх, бүртгэх, тэдгээрийг тогтвортой ашиглах, хамгаалах үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц, чанарыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, дэмжин хөгжүүлнэ.
  3. Газар тариалангийн үйлдвэрлэлдэрчимжсэн технологийн шинэчлэл хийх, үр, сортын бодлого боловсруулж хэрэгжүүлэх, таримал ургамлыг хамгаалах, хамгаалагдсан хөрсний аж ахуйг хөгжүүлэх, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог идэвхжүүлэх, зохион байгуулах,зохицуулна.
  4. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, усан хангамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулна.
  5. Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, тариалангийн эдэлбэр газрыг эргэлтэд оруулах, хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  6. Байгалийн гэнэтийн аюул, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулна.
  7. Салбарын үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийнэ.
  8. Хөнгөн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, ноос, ноолуур, арьс, ширийг гүн боловсруулах, импортыг орлох, экспортын баримжаатай сүлжмэл, нэхмэл, оёмол хувцас, арьс, ширэн бүтээгдэхүүн, хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
  9. Хүн амын эрүүл, баталгаат хоол, хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоод худалдааны бодлогыг боловсруулах, зохицуулна.
  10. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, үнэ цэнийн сүлжээ, кластерийг хөгжүүлнэ.
  11. Өндөр технологийн шинэ салбаруудыг хөгжүүлэн мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой бодлого, зохицуулалтыг бий болгох, хэрэгжүүлнэ.
  12. Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх, дотоод худалдааны бодлогыг боловсруулах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.