Аймгийн засаг даргын 2022.05.18-ны өдрийн А/291 тоот захирамжаар Тариалангийн тухай болон газрын тухай хуулийн хэрэгжилт, “Таримал ургамлыг мал тэжээвэр амьтдаас хамгаалах журам”-н хэрэгжилтэнд үнэлэлт өгч, хяналт тавих ажлын хэсэг Төв аймгийнхаа тариалан бүхий 14 сумдаар ажиллах бөгөөд өнөөдөр Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Баянхангай сумдад Аймгийн ХХААГ-ын дарга Н.Гантулгаар ахлуулсан МХГ- ийн Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагч М.Ганчимэг, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Ц.Цэвэлсүрэн, ХХААГ-ын бэлчээр тэжээл, худаг усан хангамж хариуцсан мэргэжилтэн Г.Баяраа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Тариаланчид малчдаас ирсэн өргөдөл гомдлыг газар дээр нь танилцаж шийдвэрлэх зөвлөн туслаж тариалангийн талбайг агрохимийн шинжилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлж хөрсний бүтэцийг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авч ажиллах талаар болон хаврын тариалалтыг эрчимжүүлэх цар тахал, эдийн засгийн хүнд цаг үед тариаланчид үр тариа болон хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх ард иргэдээ эрүүл хүнсээр хангахад иргэн, аан бүр хувь нэмрээ оруулан идэвх санаачлагатай ажиллах талаар санал солилцож үүрэг чиглэл өгч ажиллаж байна